Дэлхий нийтээрээ нэг жилд 60,000 гаруй тонн уран хэрэглэж байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.26-03.03 /нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 1 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Эx Сурвалж: ОБЕГ