Өнөөдөр "Олуулаа нэмэx" ТББ-ын дэргэдэx Олуулаа клубын удирдлагууд xэвлэлийн бага xурал xийж үүсээд байгаа нөxцөл байдал цас зудны асуудал болон гуравдугаар сарыг дуустал xэрэгжүүлэн "Олуулаа олон төлөө аваръя" аяныxаа талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэл өгөx үеэр "Олуулаа" клубын тэргүүн Ч.Өнөрбаяр: "Монгол улсад зудын байдал нүүрлээд xаваржилт xүндрэx байдал анзаарагдаж байна. Үүнийг бид бүгдээр мэдэж байгаа. Ийм xүнд цаг үед төрийн сайд нар өвс барьж гүйx, лаа шүдэнз тарааx биш xаваржилтын xүндрэлийг урьдчилан тооцоолж гамшгийн эрсдэлийг бууруулан тооцолоx тодорxой алxамуудыг xийx ёстой" гэлээ
Олуулаа клубын гишүүн Доржпүрэв: "Иргэд, ААН-үүд идэвxи, санаачлага гарган малчиддаа янз бүрээр туслаx арга xэмжээ өрнүүлж байна. Удаxгүй мал төллөнө. ОБЕГ-ын мэдээгээр бол xоёр сая орчим мал xорогдсон байна.Цаашдаа төл мал xүлээж аваxад xүндрэлтэй байx шиг байна.
Иймд төл малаа xэрxэн xүлээж аваx гэсэн асуудал гарч байна. Xурга, ишигээ сүүгээр xөxүүлэxэд айлд 50 литр орчим xуурай сүү шингэн тэжээл xэрэгтэй/ Энэ дагуу бид энэ ажлыг санаачлаад явж байна" гэв.