Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Булган аймаг, Булган сумын Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар 23-ны өдрийн 02:27 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлаа хангаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ