ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өнгөрсөн баасан гарагт шоронд ял эдэлж байх үедээ нас барсан. Тэгвэл түүний хэргийн мөрдөн байцаалтын хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдсан талаар Кремлээс мэдээлсэн байна.
Алескей Навальныйгийн гэр бүл түүний цогцсыг харах хүртэл нас барсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн цогцсыг нь харах хүсэлт гаргасан ч мөрдөн байцаалт дуусаагүй байгаа гэх шалтгаанаар албаныхан зөвшөөрөл өгөхгүй байгаа аж.
Алаксей Навальний нь 2021 онд хэт даврагч байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ял аван Арктик орчимд байрлалтай, хатуу дэглэмтэй “Туйлын чоно” гэх нэртэй хорих ангид хоригдож байсан юм. Хорих газрын зүгээс Алаксей Навальныйг алхаж байхдаа бие нь огцом муудаж, зүрх нь зогссон хэмээн үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар гэнэтийн үхлийн синдром гэж оношлоод байгаа.
Алексей Навальный нь ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путины бодлого, шийдвэрүүдийг нээлттэйгээр шүүмжилдэг, ОХУ-ын улс төр дэх авлигалын асуудлыг олон нийтийн анхааралд авчирсан улс төрч байсан юм. Түүний үйл хэргийг эхнэр Юлия Навальнаяа болон баг хамт олон нь үргэлжлүүлнэ хэмээн Алаксей Навальныйгийн Youtube хуудсаард дамжуулан мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Юлия Навальнаяаг ОХУ-ын сөрөг хүчний дараагийн нөлөө бүхий удирдагч болж магадгүй гэж зарим шинжээч, ажиглагчид дүгнэж эхэлээ. Ес орчим минут үргэлжлэх тус бичлэгт дурдсанаар Юлия Навальнаяа нь нөхрийнхөө үхэлд Владимир Путин болон түүний засаг захиргааг буруутгасан байлаа.
Мөн мөрдөн байцаалт сунжирч буйг сэжигтэй байна хэмээн үзэж, Алексей Навальныйгийн цогцсыг даруй гэр бүлд нь хүлээлгэн өгөхийг шаардсан байв.
Өнгөрсөн ням гарагт Юлия Навальная ХБНГУ-д болж буй 60 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд зочноор оролцож, хоёр минут орчим хугацаанд индэрт үг хэлээд амжсан юм. Ингэхдээ нөхрийнх нь нас барсан гэх мэдээг үнэн эсэхэд эргэлзэж байгаа гэдгээ хэлж байсан.