МАНАЙ УЛСАД 1944 ОНД 8.6 САЯ МАЛ ХОРОГДСОН БУЮУ ХАМГИЙН ИХ ХОХИРОЛТОЙ ЗУД ТОХИОЖ БАЙЖЭЭ
Энэ жил манай улсад сүүлийн 49 жил ороогүй их цас орж байна гэдгийг Ус цаг агаар орчны мэдээ мэдээллийн газраас мэдээлсэн. Одоогийн байдлаар нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, зудын эрсдэл өндөр байна. Малчдад туслах иргэд болон төрийн байгууллагуудын цуваа үргэлжилсээр байна. ОБЕГ-ын мэдээлснээр 667,841 толгой мал хорогджээ.
Манай улсад урьд өмнө нь болж байсан хорогдол ихтэй зудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Малчид мичин жилийн зуд айхтар тухай ярилцдаг. 1944 оны мичин жил дайны xүнд үед найман сая 638 мянган мал хорогдсон нь хамгийн олон малаа алдсан хохирол ихтэй зуд болж байжээ.
-1944 оны мич 1945 оны тахиа жилийг дамнасан зуд болж найман сая 638 мянган мал хорогджээ. Гэхдээ зөвхөн цас, зуданд биш дайн байлдаан мөн нөлөөлсөн гэж үздэг байна. Тус жилүүдэд ард түмэн туйлын их зовж байсан хэмээн тэмдэглэсэн байна.
-1954 оны морь 1955 оны хонин жилийг дамнасан зуднаар нэг сая 887 мянган мал хорогджээ.
-1967 оны хонь 1968 оны мичин жилийг дамнасан зуд болж 13 аймгийн нутгийг хамарч 3,8 сая мал хорогджээ.
-1976 оны луу 1977 оны могой жилийг дамнасан зуднаар 17 аймагт 1,5 сая мал хорогдсон тухай статистик тоо гарсан байна.
– 1993 оны тахиа жилд гурван аймгийн гучин сумыг хамарсан зуднаар 700 мянган мал хорогдсон мэдээ байна.
-1999 оны туулай 2000 оны луу жилийг дамнасан зуднаар 13 аймгийн 158 суманд нийт 2,6 сая мал үрэгдсэн байна.
-1996 оны хулгана 1997 оны үхэр жилийг дамнасан зудад 700 мянган мал хорогджээ.
– 2009 оны үxэр 2010 оны бар жилийн зуд нь Монголчуудын хувьд хатуу ширүүн байлаа. Энэ зуданд 8.5 сая толгой мал буюу тус улсын нийт малын 20% нь хорогдож 769.000 хүн буюу нийт хүн амын 28%-д нөлөөгөө үзүүлсэн гэсэн дүн мэдээ байдаг.