Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.
Төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл:
Дараах зорилт, үйл ажиллагааны хүрээнд төсөл сонгон шалгаруулна.
– Хашаандаа мод тарьж ургуулсан туршлагатай, цаашид мод бут сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой байх;
– Өөрийн амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах талаар мэдээ мэдээллийг өгөх;
– Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулах;
Уг төслөөс нийт 50 айл өрхийг сонгон шалгаруулна. Шалгарсан нэг айл өрхөд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:
– 4×8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж – 1 ширхэг
– Хүлэмжид тарих мод сөөгийн үр
– Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх
Төсөл сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэхэд тавигдах шаардлага:
Дэмжлэг хүссэн өргөдлийг, төслийн хамт ирүүлэх:
Төсөлд дараах шаардлагыг тавина. Үүнд:
– Төслийн зорилт зорилгод нийцсэн байх;
– Үр ашигтай байх;
– 0,07 га өмчилсөн газартай байх;
– Хашаандаа тарьсан мод, бутыг арчилж хамгаалах, ургуулж байсан туршлагатай байх;
– Өмчилсөн газарт хүлэмж байршуулах зай талбайтай байх; (4×8 хэмжээтэй хүлэмж)
– Тухайн айл өрх нь тодорхой хэмжээнд мод, бут хашаандаа тарьсан байх;
– Гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж ургуулах арчлах талаар мэдээлэл өгөх; (30-аас доошгүй айл өрх)
– Айл өрхүүдийг хашаандаа мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, амьдрах орчноо сайжруулахад татан оролцуулсан байх (10-аас доошгүй айл өрх)
Хамрах хүрээ:
Хашаандаа мод тарьж, ургуулах хүсэл сонирхолтой Улаанбаатар хотын есөн дүүргийн айл өрх хамрагдана.
Төсөл хүлээн авах хугацаа, хаяг:
Хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хороонд бүртгүүлнэ.
Хаяг: 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг, лавлах утас: 51-264447; 7711117