
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2026.06.01/ Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэв. ”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа.



Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тийм ч учраас парламент энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо, дуу хоолой чухал гэдгийг УИХ-ын дарга тэдэнд хандаж хэлсэн.




Хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл, эрмэлзэл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт ил захидлуудыг гардуулав
























