Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Төгрөг” гэдэг газар малаа хариулж явсан 26 настай малчин эрэгтэй уулын цасны нурангид дарагджээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн А-г цасны нурангид дарагдан гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж, тус сумын Нэгдсэн эмнэлгийн машинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ