“Тэтгэврийн даатгалын сан дээр 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн”
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний 2024 оны эхнийх, Португалын Гран При Одивелас хотод боллоо. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Б.Гончигсүрэн "С" хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж дагахаар болсон юм.
- Г.Наранцэцэг Португалын Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
- Жүдо бөхийн Португалын Гран При тэмцээнд Монголын 16 тамирчин оролцоно
- 2024 ОНЫ 1 САР: Дакар Ралли, Азийн цом
Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.