БНАСАУ өнөө өглөө дахин хэд хэдэн далавчит пуужин харвасныг БНСУ-ын арми мэдэгдлээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт стратегийн шинэ далавчит пуужингаа шар тэнгисийг чиглүүлэн харвасан.
БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос тус пуужинг өглөөний 8 цагт харвасныг мэдэгдсэн ба бусад мэдээллийг бүрэн шалгаж дуусаагүй байна гэв. Штабын дарга нарын нэгдсэн хорооноос “БНСУ-ын арми хяналт, сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ Хойд Солонгосын бусад өдөөн хатгасан шинтэй үйлдлүүдийг хянаж шалгахын тулд АНУ-тай нягт уялдаатай ажиллаж байна" гэж сэтгүүлдчэд мэдээлжээ.
Энэ удаагийн туршилт нь Лхагва гарагт Шар тэнгис рүү Пулхвасал-3-31 нэртэй стратегийн далавчит пуужинг туршсаны дараа БНАСАУ энэ онд хоёр дахь далавчит пуужингаа хөөргөж байгаа тохиолдол болж байна.