Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ноцтой осолтой холбогдуулан Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав мэдээлэл өглөө.
Тэрээр, “Өчигдрийн тохиолдолд гэнэтийн зам тээврийн осолд өртөж, олон хүний амь эрсэдлээ. Би жолоочтойгоо уулзаагүй учир биеийн байдал нь ямар байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Баазын даргатай ярихад цагдаад мэдүүлэг өгч байгаа гэж байсан. Би осол гарсан газартай танилцаж байна. Хариуцлагагүй байдал байгалийн гамшгаас илүү аюултай гэдгийг энэ удаагийн осол харууллаа. Манай машины хажуу талаас мөргөсөн жолоочийг гэнэт зогсож, осол гаргана гэж хэн мэдэх билээ.Тиймээс иргэн бүр хариуцлагатай, анхааралтай байх нь чухал байна. Үүнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Жолооч нар хоёулаа хариуцлагатай байх ёстой байсан. Манай компанийнхан стандартын дагуу тээвэрлэлтийн ажлаа хийж байсан боловч гэнэтийн осолд өртлөө” гэв.