Нийтийн тээврийн шинэ маршрутын хэт богино эргэлт нь өмнө нь нэг автобусаар хүрдэг байсан газарт олон автобус дамжиж очиход хүргэж байна хэмээн иргэд бухимдаж байна. Тэгвэл энэхүү маршрут шинэчлэлийн талаар өчигдөр буюу нэг сарын 19-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаас хүргэж байна.
Харин Нийслэлийн Засаг дарга өөрийн цахим хуудаснаа гурав хоногийн өмнө нийтийн тээврийн маршрут шинэчлэгдэж байгаа асуудлын талаар тайлбар бичсэн. Уг тайлбарыг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: "Манай нийтийн тээврийн чиглэлүүд хэт урт, түүнээсээ болоод оргил ачааллын үед автобуснууд нэг талдаа гарч гацах зэрэг бэрхшээлүүд үүсчихсэн. Үүнийг шийдэхийн тулд шинэ чиглэлүүдийг гаргаж байгаа. Төв замуудын үндсэн 6 чиглэл, тойрог хэлбэрийн 8 чиглэл, богино эргэлтийн 40 чиглэл зэргийг шинээр нэвтрүүлэх гэж байна. Ийм өөрчлөлт хийхгүй бол төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөнд нийтийн тээврийн 28 чиглэл давхацдаг юм байна. Үүнээс болоод оргил ачааллын үед автобус түгжрэлд ороод ирэхгүй иргэдийг чирэгдүүлээд байна" гэж байжээ.