БНСУ-аас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Хван Жон Күк НҮБ-ыг БНАСАУ-ын өдөөн хатгасан, заналхийлсэн үйлдлийн талаар “дуугарч эхлэх” цаг болсныг хэллээ. Хойд Солонгос он гарахтай зэрэгцэж хэд хэдэн баллистик пуужин харвасны нэг нь алсын тусгалтай пуужин байсан юм. Хван Жон Күкийн хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүлэх асуудлуудын нэг нь Хойд Солонгосын туршилтууд гэдгийг онцгойлон дурджээ. БНСУ хоёр жилийн хугацаатайгаар Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болсноос хойш тус зөвлөл анх удаа БНАСАУ-ын асуудлаар хаалттай хурал хийсэн. Үүний дараахан тэрбээр дээрх асуудлыг хөнджээ. БНАСАУ-ын пуужингийн туршилтууд сүүлийн нэг сард нэмэгдэхийн хэрээр ОХУ-тай харилцах харилцаа нь эрчимжиж буйг шинжээчид онцолж байгаа. Нэн ялангуяа, хойдыг ОХУ-д Украины дайнд ашиглах зорилгоор зэвсэг нийлүүлж байгаа гэж АНУ тэргүүтэй хэд хэдэн орон шүүмжилж байгаа юм.