Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Маргааш буюу нэгдүгээр сарын 14-нйи ням гарагт чөлөөт бөхийн УАШТ хаалтаа хийнэ.
УАШТ-ий 59 кг-ын жингийн финалд “Хантайшир” клубийн бөх Батхуягийн Анударь өрсөлдөгч бөх, армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожив. Ингэснээр тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээний анхны түрүүгээ хүртэж байна.
Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд эгч нь мөн УАШТ-ий 53 кг-д түрүүллээ. Баярын нулимстай, бахархаж бахдсан эгч, дүүс бүх өрсөлдөгчөө ээлж дарааллан ялсаар ийн аваргын алтан медалийн тавцанд зогсож чадлаа.
Эгч, дүүсийн дараалсан түрүү чөлөөт бөхийн УАШТ-ийг чимсэн үйл явдал боллоо. Энэ жилийн тэмцээний нэг гол онцлог нь олимпын жин жиндээ түрүүлсэн тамирчин "Парис-2024" зуны олимпын наадмын эрх олгох тэмцээнийг зорих эрхээ авч байна. Ингэснээр эгч, дүүс хамтдаа олимпын эрхийн тэмцээнд зодоглохоор хилийн дээс алхахнээ.
Чөлөөт бөхөөр овоглосон эгч, дүү тамирчдын спортын амжилт бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Фото зургийн эх сурвалж: МЧБХ