
Сагсан бөмбөгийн New York Knicks баг 53 жилийн дараа NBA-ийн аварга болжээ
Өнгөрсөн бямба гарагийн орой сагсан бөмбөгийн New York Knicks баг Америкийн сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод San Antonio Spurs багийг 4:1 харьцаатайгаар буулгаж авснаар 1973 оноос хойш анх удаа NBA-ийн аварга болжээ. Үүнтэй холбоотойгоор тус багийн үнэнч хөгжөөн дэмжигчид багийнхаа ялалтыг өргөн дэлгэр тэмдэглэж, Нью Йорк хотын дарга Зоран Момдани New York Knicks багт хотынхоо түлхүүрийг гардуулна гэдгээ мэдэгджээ.
Knicks-ийн хөгжөөн дэмжигчид Нью Йорк хотын хэд хэдэн дүүргийн авто замуудыг хааж, зам дээр зогсож байсан сургуулийн хоосон автобусан дээр гарч зогсон, зарим нь автобусыг гаднаас цохиж байсан талаар The New York Times мэдээлжээ. Хөгжөөн дэмжигчид болон цагдаа нар хоорондын мөргөлдөөний улмаас цагдаагийн 10 албан хаагч шархаджээ.








