Дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс Юнител группийн санаачилгаар байгуулсан хөв цөөрмөөс ундаалж буй ховор агшин зурагт буужээ.
Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу 1000 гаруй нь Монгол улсад бий гэсэн судалгаа гарчээ. Гэвч өвлийн улиралд ирвэсийн байршил нутаг орчин, цаг уурын нөлөөллөөс хумигдаж, малчдын өвөлжөөтэй давхацдаг нь хүний гарт өртөх, тоо толгой буурах бас нэгэн шалтгаан болж байсан юм.
Тэгвэл Юнител группийн санаачилгаар зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн 3 жилийн хугацаанд тусгай хамгаалалттай газар нутаг дахь 23 байршилд хөв цөөрмийг байгуулснаар цоохор ирвэс, аргаль, янгир гэх мэт нэн ховор амьтад ундаалах устай болж байна.
Энэхүү төслийг 2023 оноос Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн бодлого зохицуулалтын газар дэмжин, хамтран ажиллаж байна.