Сүүлийн жилүүдэд оффист байрлан ажилладаг тэр дундаа компьютер дээр суугаа ажилладаг хүмүүст хуян хөөрөх, тархины цусан хангамж саарах, үүнээс үүдэлтэйгээр хүзүү нурууны суулт өгөх зэргээр сөргөөр нөлөөлдөг энэ талын олдмол өвчин элбэгших болсон. Гэтэл бид ихэвчлэн бариа засал, уламжлалт арга барилаар эмчлэхийг илүүд үздэг ч энэ нь цаг хугацаа болон мөнгө санхүүгээ дэмий л салхинд хийсгэсэн мэт болоод орхидог.
Учир нь ахиад л хэсэг хугацааны дараа дээрх бэрхшээлтэй тулгардаг. Иймээс таны эрүүл мэндийн төлөө энэ бүхнийг ардаа хаяж, эрүүлжих боломжийг ODNOO brand олгож байна.
ODNOO brand буюу эрүүл мэндийн зэс бүтээгдэхүүнийг анхлан 2020 оноос зах зээл дээр эмчилгээ, үйлчилгээнд гаргаж хэрэглэгч нарынхаа гарт хүргэж байжээ.
Тус эрүүл мэндийн бүтээгдэхүүний ач тус:
- Хуян шар усыг тараана
- Тархины цусан хангамжийг сайжруулна
- Нойргүйдлийг багасгана
- Давхар эрүү багасгана зэрэг олон талын эрүүл мэндийн эерэг үр дүнг өгдөг ач тустай бүтээгдэхүүн юм. Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд ач тусаа бодитоор өгч, сөрөг үзүүлэлтүүд буурсан гэдгийг мэргэжлийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн гаргажээ.
Ингээд Өрөг.mn сайтын зүгээс тус брэндийг санаачлагч, "Аранжин плас" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Одончимэгтэй ярилцлаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бүтээгдэхүүнийхээ анхлан санаачлан гаргахыг зорьсон шинэлэг санаа, үүсгэн байгуулах болсон эхлэл үеэ танилцуулна уу?
"Аранжин плас" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Одончимэг
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одончимэг гэдэг. Би "Аранжин" зэс хүзүүвчийг зохиогч, үүсгэн байгуулагч байна.
Өөрийнхөө ажлын ачааллаас болж хуян хөөрдөг зовиураас салахын тулд маш их олон гаргалгааг хайж ирсэн. Ер нь урт хугацаандаа бумба тавиулах, шивүүр хийлгэх, бариулах эд нар бол тухайн үедээ больчихоод тэгээд урт хугацаандаа болохоор эргээд хөөрчихдөг байв. Энэ зовиураас бүрмөсөн салахын тулд яаж энэ зовиураас салах вэ гээд:
Нэгдүгээрт их хуян хөөрнө, хоёрдугаарт богинохон хүзүүтэй ийм хүн байсан. Энэ өөрийнхөө мөрөөдлийг бас урт хүзүүтэй болохыг мөрөөддөг байсан. Тэгээд энийгээ эрэлийлж байгаад нэг удаа зурагтаар нөгөө Мяньмар улсын бүсгүйчүүд хүзүүвч зүүгээд тэгээд урт хүзүүтэй болсон гэдэг нэвтрүүлэг хараад энийг ядаж зэсээр хийе, зэсээр хийх юм бол эрүүл мэндэд үр дүнтэй илүү сайн гэдгийг өөр дээрээ туршаад эхлээд намхан талаас нь өөрөө хийж үзсэн юм.
"ODNO brand" зэс хүзүүвч танд зөв гоо сайхнаас гадна эрүүл хэв маягийг олгож өгнө
Ингэснээр таны эрүүл мэндэд өөрт тань илтэд мэдрэгдэх эерэг зүйлүүд гарч ирсэн үү? Зэс хүзүүвчийг цааш нь үргэлжлүүлэн хийх болсон шалтгаан?
"Аранжин плас" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Одончимэг
Үнэхээр илтэд эерэг өөрчлөлт мэдрэгдээд эхэлсэн. Би зэс хүзүүвчийг тогтсол зүүж хэрэглэснээр миний хуян ерөөсөө хөөрөхгүй, ямар ч бариа засалд орохгүй болсон. Тэгээд энэ ер нь их өгөөжтэй юм байна гэж бодоод гэр бүлийнхэндээ, өөрийнхөө ээждээ тэгээд зүүлгэсэн. Дараа нь найз нартаа зүүлгэсэн. Үүний дараа энийг ерөөсөө олны хүртээл болгоё, судалгаа шинжилгээнд шинжлэх ухаан талаас нь баталъя нотолъё гэсэн зорилготойгоор Анагаахын доктор, профессор Баасанжаргалтай хамтраад энэхүү судалгааг эхлүүлсэн байгаа юм.
Эрүүл мэндийн зэс хүзүүвчийг анагаахын мөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан байна. Үр дүн нь ямар гарсан бэ?
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн толгой, цээж хөших
зовиур нь багассан
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баасанжаргал
Бид "Odonoo hand made" брэндтэй хамтран зэс хүзүүвчний эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлох судалгааг 2021 оноос 2023 оныг дуустал хоёр жилийн хугацаанд 120 орчим хүнд хийсэн.
Судалгаа маань хоёр үе шаттай явадсан. Эхний үе шатанд нь бид нар 70 хүнийг хамруулаад тархины цусан хангамжийн өөрчлөлтүүд мөн толгой өвдөх зовиур, даралт ихсэх зовиур, хүзүү цээжээр хөших ийм зовиурууд болон хүзүүний нугалам дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг судлах зорилгоор эхний үе шатны судалгааг хийсэн. Энэ судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 30-35 нас, 36-45 нас, 46-55 нас, 55-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар судалгааг явуулж үзсэн. Ингэхэд нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн үр дүн бол маш сайн гарсан. Ямар үр дүн гарсан бэ гэхээр толгой, цээж хөших зовиур нь багассан.
Байнга даралтны эм уудаг гэсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 50 хувь орчим нь даралтны эмийг хэрэглэх хэрэглээ нь багассан, даралтны эм огт уухаа больсон гэсэн ийм өгүүлэмжүүдийгхэлсэн байгаа. Мөн хүзүүний эмра дээр гарсан, өмнө нь гарсан үзүүлэлтүүд маань эерэг үзүүлэлтээр солигдсон байсан. Өөрөөр хэлбэл хүзүүний диск цүлхийх энэ үзүүлэлт багассан. Хүзүүний диск хоорондын зай нэмэгдсэн гэдэг ийм статистик үр дүнтэй үзүүлэлтүүд гарсан юм.
Эхний судалгаанаас үр дүн эерэг гарсан бол цааш нь дахиж нэмэлт судалгаа явуулсан уу?
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баасанжаргал
Эхний судалгаанаас улбаалаад үнэхээр хүзүү болон энэ хүмүүсийн даралт ихсэх зовиур цээжний хөшингө, толгой өвдөх зовиурууд багасаад байгаа юм бол тархины цусан хангамжид тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа гэдэг үндэслэлээр бид нар дараагийн судалгаа хийж үзээд дараагийн судалгаан дээр бид юу үзсэн бэ гэхээр тархины цусан хангамжийн өөрчлөлтийг тодорхойлохы тулд допплер графин шинжилгээг хийсэн.
Допплер графин шинжилгээн дээр тархины цусан хангамжийн өөрчлөлтүүд нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63.3 хувьд нь динамик сайжралттай гэсэн үр дүнгүүд гарсан юм. Мөн зэс өөрөө бодисын солилцоонд маш олон үзүүлэлтэнд оролцож байдаг. Ялангуяа эсийн бодисын солилцоонд оролцож байдаг. Энэ маань өөх тосны үзүүлэлтүүдийг бас нэлээн бодисын солилцооны үзүүлэлтэнд оролцож байдаг учраас бид бас энэ судалгааг хийхийн өмнө Олон улсад хийгдсэн судлаачдын судалгааны ажлуудын үр дүнгүүдтэй нэлээд танилцсан.
Зэсийн ач тус хүний биед хэрхэн яаж эерэгээр нөлөөлдөг вэ?
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баасанжаргал
Жишээ нь хулгана дээр хийгдсэн судалгаан дээр зэсийн хэмжээ багасахад өөх тосны үзүүлэлтүүд ихэсдэг ийм үр дүн гарсан байгаа. Энэ үр дүнд бид нар судалгаанд хамрагдсан хүмүүсийнхээ өөх тосны үзүүлэлтүүдийг судалж үзсэн. Өөх тосны үзүүлэлтийг судлахад хүнд байх ёстой зэсийн агууламж буурсантай холбоотойгоор LDL, HDL, триклцерит холестрил гэсэн үзүүлэлтүүд нэмэгдсэн байдаг. Энэ үзүүлэлтүүд маань зэс хүзүүвчийг тогтмол зүүж хэрэглэснээр буурсан ийм үр дүнгүүд харагдаж байгаа юм.
Судалгааны үр дүнгээс харах юм бол зэс хүзүүвчийг тогтвортой, тодорхой хугацаанд, удаан хугацаанд хэрэглэснээр гарах үр дүнгүүд маань эрүүл мэндийн үзүүлэлтээс гадна гоо сайхны хувьд бас нэлээн үр дүнтэй байсан. Үнэхээр хүзүүний өндрийн хэмжээ нэмэгдсэн, хүзүүний тойргийн диаметр багассан ийм үр дүнгүүд гарсныг онцолмоор байна.
Та бүхэн бид нарын хийсэн судалгааны үр дүнтэй танилцана гэвэл бид судалгааны бүтээлүүдээрээ Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээ, оюуны өмчийн патентуудыг авсан. Энэ дагуу судалгааны ажлууд маань Үндэсний төв номын сан болон бусад газруудад байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхвол энэ мэдээллүүдийг авч үзээрэй гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эрүүл мэндийн зэс хүзүүвч, холбогдох Утас 86685105, 89999318