Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Х.Баттулга өмнө нь Ерөнхийлөгч байхад нь би долоон хоригийг албан ёсоор авсан. Тэр хүн албан тушаалаасаа буусан ч гэсэн бусдад нөлөөтэй байж, найм дахь хоригийг надад тавьж байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалттай байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ, гадаадад мянга, мянгаараа ажиллаж байгаа залуус эх орондоо ирж ажиллах боломж бүрдэнэ.
“Ч.Хүрэлбаатар Монголын газар нутгийг гадаад хүмүүст 100 жилээр өгөх гэж байна” гэх гүтгэлэг гарсан. Энэ гүтгэлгийн эзэн нь өнөөдөр гарч ирж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-ын даргад орж ярьж байна" гэв.