Сүүлийн жилүүдэд өсвөр үе, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдсээр байна.
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, хэдхэн төгрөгний ашиг харах бус нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг эмч, мэргэжилтнүүд уриалж байна.
Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулдаг. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай ажээ. Харин 84 улс ямар ч зохицуулалтгүй байгаа юм. Манай улсад ч мөн электрон тамхитай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Энгийн болон электрон тамхины эрүүл мэндэд учруулж болох хор уршгийн талаарх бодит мэдээллийг эцэг, эхчүүд хүүхэддээ ойлгуулахыг зөвлөж байна.
Энгийн болон электрон тамхи гэж юу вэ?
Ямар нэг зүйлийг, тухайлбал тамхийг шатааж түүний утааг нь сорж уушгинд сорж оруулахыг энгийн тамхидалт гэнэ. Шингэн зүйлийг халаан уурыг нь сорон амьсгалд оруулахыг электрон тамхи татах буюу вэйпинг гэдэг аж.
Энгийн болон электрон тамхи нь хоёулаа эрүүл мэндэд хор хөнөөл учруулах химийн бодисыг агуулдаг. Электрон тамхи буюу вэйп нь шингэнийг халааж аэрозолийг үүсгэн амьсгалд оруулдаг бөгөөд үүнийг вэйпинг гэж нэрлэдэг. Электрон тамхи нь тодруулагч, үзэг, эсвэл USB шиг хэлбэртэй хийгдсэн байдаг.
Вэйпинг доторх шингэнд юу байдаг вэ?
Электрон тамхи, вэйп, болон вэйпийн шингэнийг хянах аюулгүй байдлын стандарт байдаггүй. Ихэнх электрон тамхи нь никотин гэдэг бодисыг агуулдаг бөгөөд уг бодис нь хор хөнөөлтэй мөн донтуулах чанартай бодис юм. Зарим тамхи нь никотин агуулаагүй гэсэн шошготой байдаг ч үнэндээ никотин агуулж байдаг. Электрон тамхины аэрозол буюу уур нь хорт хавдар үүсгэдэг химийн бодис, хүнд металлуудыг агуулдаг.
Вэйпинг нь таны хүүхдийн биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Вэйпинг нь таны хүүхдийн биед ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй. Тухайлбал;
- Эрт үедээ бөөлжих, дотор муухайрах, ханиалгах, амьсгал давчдах, амны хатаж эвгүйрхэх
- Мөн астма үүсгэх Урт хугацаанд уушиг гэмтээх, зүрх судасны өвчлөл болон хорт хавдар үүсгэх.
- Электрон тамхины талаарх судалгаанууд хийгдэж байгаа ч ихэнх мэргэжилтнүүд вэйпинг нь уушги, амны хорт хавдрыг үүсгэдэг гэж үзэж байна.
Никотин нь хор бөгөөд үүнийг залгивал хүнийг өвчлүүлэх ба бага насны хүүхдийг үхэлд хүргэх аюултай. Хүүхэд, өсвөр насныхан никотинд өртсөнөөр тэдний тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар үүнээс хамааралтай болох өндөр эрсдэл дагуулдаг. Электрон тамхи татдаг хүүхэд, өсвөр насныхан яваандаа тамхи татах магадлал гурав дахин өндөр байдаг. Электрон тамхи ч мөн галын аюултай ба дэлбэрэх эрсдэлтэй. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулан, электрон тамхины хэрэглээнээс аль болох татгалзахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эрүүл мэнд болон жижиглэн худалдаатай холбоотой хуулийн зохицуулалт Монгол улсад шаардлагатай байна.
Дараах үйлдлүүд нь хууль бус болно.
Үүнд:
- 18 ба түүнээс доош насны хүнд тамхи, электрон тамхи, мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдах, бартер хийх, солилцох
- Эмчийн жортойгоос бусад тохиолдолд никотин агуулсан электрон тамхийг биедээ авч явах
- Автомашиндаа 18 ба түүнээс доош насны хүүхэд тээвэрлэн явахдаа тамхилах, эсвэл вэйп хэрэглэх.
- Хүүхдэд электрон тамхи зарж буй жижиглэн худалдааны газруудыг харьяа орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.