Уулчин, МУГТ Г.Өсөхбаяр: Уул хамгийн сайн хөдөлмөрлөсөн хүнийг л хүлээн авдаг. Уулнаас том хүн гэж байдаггүй.
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс.
Уулчин, МУГТ Г.Өсөхбаярын нэвтрүүлгийг бүтнээр нь эндээс үзнэ үү.
Линк: (1) Video | Facebook
Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт оролцож буйд баярлалаа. Уулын спортын тухай ууланд сайхан ярилцах болсондоо таатай байна.
Уул нэг л хөлөө тавьсан хүнийг татдаг. Нэг үгээр илэрхийлбэл ууланд “татах хүч” байдаг юм болов уу?
Уул амьтай. Уул хамгийн сайн хөдөлмөрлөсөн хүнийг л хүлээн авдаг гэж би боддог. Уулнаас том хүн гэж байдаггүй. Ууланд дайралт хийхдээ уулчин биеэ зовоож, хөдөлмөрлөж эцэст нь Оргилд амжилттай дайралт хийдэг. Энэ л үнэхээр аз жаргал, кайф юм болов уу даа.
Байгаль, хүн хоёрын уялдаа холбоо үргэлж байдаг байх. Хүн байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж байж илүү дасан зохицох чадвараа ч олж авдаг бизээ. Байгаль дэлхийгээ хүн хайрласнаас илүү ахуйтай ойр болгодог байх?
Уулчид бид байгальдаа нэг ч хог хаядаггүй. Болж өгвөл бусдын тарьсан хог хаягдал байвал аваад буухыг л боддог. Байгаль дэлхийгээ хайрлах ёстой. Миний бас боддог нэг зүйл байдаг. Хүүхдүүдийг 10 жилийн сургуульд байхад нь байгаль дэлхийгээ хайрлахад сургах, биеэ даах чадварыг олгох, байгальтайгаа дасан зохицохын тулд ахуйтай ойрхон байж сурахыг заах хэрэгтэй гэж боддог. Энэ л том “эрдэм” болж өгнө. Дээхэн үед скаут гээд байдаг байлаа. Одоо ийм сургалт олгодог хүүхдийг байгальтай ойр, зөв харьцах, байгальд аялж байхад аливаа эрсдлээс хэрхэн өөрийгөө аюулгүй сэргийлж гарах ухааныг зааж сургах хэрэгтэй гэж боддог. Түүнээс ууланд хогийн сав байрлуулаад, сандал ширээ, саравч байрлуулаад хүмүүс хогоо тэрэнд байнга хаяна гэж байхгүй. Харин аялж, алхаж буй уул болон байгальдаа хог хаягдал хаяхгүй байх нь чухал.
Г.Өсөхбаяр: “Уулчид Үзэгчгүй үнэнтэй нүүр тулдаг”
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс.
Уулчин, МУГТ Г.Өсөхбаярын нэвтрүүлгийг бүтнээр нь эндээс үзнэ үү.
Линк: (1) Video | Facebook
Монгол хүн анхлан Эверест болон Хойд тивд хөл тавьсан. Энэ бүхэн маш амаргүй даваа. Хойд мөсөн туйл Антрактид тивийг зорьсон аяллаас эргээд дурсвал?
Миний хамгийн том зорилго бол Монгол хүн Дэлхийн долоон тив, Хойд мөсөн далай, Урд мөсөн далайд аялал хийх ёстой гэж боддог. Өмнөд туйлаас бусад нь болчихоод байгаа юм. Хойд мөсөн далайн аялал маань маш амжилттай сайхан болсон л доо. Тэр үед бид нар ийм бодол зорилготой байлаа. Монгол хүн сансарт ниссэн, Монгол хүн Дэлхийн хамгийн өндөр цэг буюу 8848 метр өндөртэй Эверестэд гарчихсан. Монгол хүн өмнөд мөсөн далайд хүрчихсэн. Харин Хойд мөсөн тивд хүрч чадаагүй байлаа. Тэгээд бид нар яагаад Монгол хүн Хойд туйлын мөсөн далайн аяллыг хийж болдоггүй юм. Хойд туйлын 90 градус дээр Монгол хүн хүрье гээд зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Тэгээд чөлөөт бөхийн Наба гавьяат маань маш их тусалж дэмжээд тэр аялал маань маш гоё амжилттай болж байсан. Тэр аялал маань яаж үргэлжилсэн бэ гэхээр эндээс дамжиж яваад хойд талдаа чаргатай, Дэлхийн хамгийн хойд талын 90 градусын цэг гэдэг маань тэр цэгээс хаашаа ч харсан бүх зүг “өмнө зүг” болдог. Тэнд очиход хойд зүг гэж байхгүй, баруун зүг гэж байхгүй, бүх зүг байхгүй тий цэг байдаг. “Дэлхийн яг л орой, дээвэр” гэсэн үг.
Таны хувьд Монгол улсад “Мөсөн авиралт”-ын анхны суурийг маш сайн тавьж өгсөн. Одоо энэ төрлөөр тэмцээн уралдаан маш их өргөжиж байна. Өвөрхангай аймгийн Улаанцутгаланд жил бүрийн өвөл мөсөн авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулаад байдаг?
Дэлхий дээр “мөсөн авиралт” эрчимтэй хөгжиж байгаа. Сочигийн өвлмйн олимпод үзүүлэх тоглолтод хүртэл орсон. Гэтэл манай улсад энэ мөсөн авиралт маань байхгүй хаягдчихсан байсан. Бид нар хойш суух тусам нөгөө өрсөлдөгч орнууд биднийг хаячихаад алгасаад алгасаад явчихдаг. Тэд нартайгаа ойрхон байя, хөл нийлүүлье гэсэн зорилгоор анх 2010-2011 оны үед Улаанцутгалан дээр найзуудтайгаа нийлээд, уулчидтайгаа нэгдээд анхны цугларалтыг 20-30 хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээгээ зохион байгуулж байлаа. Тэр маань өнөөдөр өргөжөөд одоо 200-300 хүн цуглардаг, жил бүр уламжлал болгон явагддаг “Хархорин айс фестиваль” гэж зохиогддог өргөн том хэмжээнд өнөөдөр хүрчихсэн байна. Анхны тэмцээнд оролцож байсан залуучууд маань Ази, Дэлхийн хэмжээнд тэмцээнд оролцдог болчихсон, шигшээ багт харьяалагддаг болсон, зарим нь Ази тивийн аварга болчихсон, бас их урамтай гоё байгаа. Удахгүй олимпод ч багтан ороход ойрхон байна. Спорт авиралтаар хичээллэж байгаа залууст бааз суурийг нь тавиад, ханыг нь бариад өгчихвөл боломж маш их бий. Үндсэн бэлтгэл нь нэг учраас мөсөн авиралтаар өвлийн, хананд авиралтаар зуны олимпод оролцож өрсөлдөх боломжтой. Ирээдүй маш их байгаа юм.
Г.Өсөхбаяр: Уулын спорттой холбогдсон л бол хэзээ ч гарч чаддаггүй. Уул хүнд "Зогсолтгүй зорилго, мөнхийн мөрөөдөл" өгдөг.
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс.
Уулчин, МУГТ Г.Өсөхбаярын нэвтрүүлгийг бүтнээр нь эндээс үзнэ үү.
Линк: (1) Video | Facebook
Уулнаас таны хувьд мэдэрдэг мэдрэмж, кайфыг та хэрхэн тодорхойлох вэ?
Уулын спортоос хамгийн эхний авч байгаа мэдрэмж болж “Хүн ямар жижигхэн” юм бэ? Гэдгээ л мэдэрсэн дээ. Хүн бол хэн ч биш. Энд ургаж байгаа мод, энэ хажууд байгаа чулууны хажууд “Хүн бол арчаагүй амьтан юм” гэдгээ л маш сайн мэдэрсэн.
Мэдээж кайф гэвэл маш том мэдрэмж байдаг. Миний амьдрах урам зориг, намайг ингээд “зорилготой болж байна”. Ер нь ямар ч спорт хүнийг, спортоор хичээллэвэл хүнд “зорилго” өгөөд байдаг. Тухайлбал “Уул” надад “Зогсолтгүй зорилго” өгдөг. Үнэндээ бол миний одоо гарч үзээгүй “Оргил болгон миний мөрөөдөл”. Би өөрөө хүрч үзэж чадаагүй, гарч үзээгүй, хөл тавьж үзээгүй “Оргил” бүр миний мөрөөдөл байдаг. Нэг уулын спортод орсон л бол зогсолт байхгүй. Тийм мэдрэмж, кайфыг өгдөг. Уул бол “эрүүлээр өөрийгөө зовоож, ядрааж” кайф авдаг тийм гоё спорт.
Дээр нь нэмээд хэлэхэд залуусынхаа хөгжлийн төлөө энэ спорт авиралтын төлөө явах бас хүсэл мөрөөдөл минь байна. Тэгэхээр хүнийг бол завгүй, мөнхийн мөрөөдөлтэй, мөнхийн зорилготой болгож байгаа юм.
Таны хувьд ойрын үед ямар Оргилд дайралт хийх зорилт төлөвлөгөөтэй байгаа вэ?
Нэг уулын спортод орсон л бол зогсолт байхгүй. Тийм мэдрэмж, кайфыг өгдөг. Уул бол “эрүүлээр өөрийгөө зовоож, ядрааж” кайф авдаг тийм гоё спорт.
Ойрын үед төлөвлөсөн зүйлүүд байна. Дэлхийд 7000 метр өндөртэй оргилууд байдаг. Сүүлийн үед миний баримталж буй зарчим бол Монголчууд өөрөө өөрсдөө авиралтаа хийдэг болох ёстой гэсэн тийм зарчим дээр байж байна. Харин ширпа буюу хөтөч нартай ууланд авирахад тэр хүмүүсийн тус дэмээр авирдаг. Тэгвэл одоо Монголчууд Үндэсний уулын багтай болоод өөрөө өөрсдөө тэр ажлуудаа хийдэг, авиралтын замаа тавьдаг, хамгаалалтаа хийдэг тэр хэмжээнд хүрэх ёстой. Энэ авиралтууд хамгийн гол шалгуур бол дандаа 7000-тай өндөр оргилуудад ихэвчлэн байдаг. Памирын Тяньшаны буюу ЗХУ-ын үед “Цаст уулын барс” гэж цол олгогддог ийм таван оргил байдаг. Ленин, Хантэнгэр, Победа, Коммунизм, Корженевска гэсэн ийм таван оргил бий. Энэ тав дээр Монголчууд өөрсдийнхөө хүчээр гарчихвал яасан юм бэ гээд байж байна. Хантэнгэр, Ленин хоёр дээр одоогийн байдлаар гарчихаад байгаа. 2024 оны зун Коммунизм, Коржоневска хоёр оргил дээр авиралт хийхээр залуучуудтайгаа хамтраад бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Г.Өсөхбаяр: Миний мөр хүрч үзээгүй, хөл тавиагүй "Оргил бүхэн миний мөрөөдөл"
#Оргилд хүрэх зам нэвтрүүлгийн хэсгээс.
Уулчин, МУГТ Г.Өсөхбаярын нэвтрүүлгийг бүтнээр нь эндээс үзнэ үү.
Линк: (1) Video | Facebook
Одоо үед хүмүүс сайн дураараа харьцангуй ууланд аялдаг, алхдаг болчихсон байна. Хамгийн гол нь ууланд тохирсон хувцсаа хэрхэн зөв сонгож өмсөх мөн эрүүл мэндэд ач тусаа өгөх эерэг зөв алхалт хийж чаддаг болов уу?
Аливаа юманд “соёл” гэж бий. Жишээ нь дуурь үзэхэд гоё хувцастай театр руу ордог шиг тийм байх ёстой. Өнөөдөр ууланд явж байна, уул руу алхаж байна, уулын цанын бааз дээр очиж байна. Ингэхдээ зориулалтын хувцаснуудыг өмсөх хэрэгтэй. Давхар эрүүл мэндийн асуудал дээр зөв хувцаслалт яригдах ёстой. Магадгүй буруу хувцаслаад маш их хөлрөөд, эргэж даараад энэ нь агаарт гарах бус эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж өвчин болох эрсдэлтэй. Тийм учраас хувцаслалт дээр мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө аваад одоо үед юм маш сайн хөгжсөн байгаа. Уулын, аяллын хувцас хэрэгсэл янз бүрээрээ маш их гардаг болчихсон, үүний цаана шинжлэх ухааны бүтэн баг ажилладаг болчихсон. Энэ нь эрүүл мэндэд маш хэрэгтэй, хөлөрвөл яаж гадагшлуулах вэ, яаж хувцаслах, ямар материалаар хийгдэх вэ гээд бүр тийм хүнд ээлтэй болчихсон.