Шүгэл үлээгчид юу хэлэв…
“Шүгэл ажиллагаа” -г удирдаж буй ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод сонордуулах нь:
ШҮГЭЛ 3
Эдийн засагч М.Чимэддорж (Ардчилсан нам)
Ам дамжсан мэдээллээрНоринкокомпанитай хийсэн нүүрс худалдах,худалдан авах гэрээ нь газрын тосны дамжуулах хоолой, “ЭТТ”-н баяжуулах үйлдвэртэй холбоотой бартерийн гэрээ гэгдэж байна. Эдгээргэрээг нууцад оруулаагүй боловчгэрээг ил болгохгүй байгаа ньанхаарал татаад байгаа юм.Ядаж нүүрснийхээ үнийг хэдээр тооцсон гэх мэт асуудлаар мэдээлэл нэхэгдэж байна. Норинкокомпани МҮХАҮТ-д бүртгүүлэхдээtct.mn домайн нэрээр Ш.Цэрэнпил гэж хүнийг бүртгүүлсэн байдаг.“Моннис” тауэрийнтавдугаар давхарт байрладаг.Гэтэл “ТТС энд Т” ХХКбасэнэ хаяг дээр бүртгэлтэй.Монголд бүртгэлтэй,Монголын компани байна.
Энэ компани Тавантолгойгоос Ханги,Мандал хүртэлх477км хатуу хучилттай замын концессийг эзэмшдэг.Авто замын ажилд286сая долларын хөрөнгө оруулахаар2019оны долоодугаар сарын 1-ндконцессийн гэрээ байгуулсан. 2018онд үүсгэн байгуулагдаад2019онд концесс авсан гэсэн үг. 2018онд анх байгуулагдахдаа “Авто машинаар ачаа тээвэрлэх” гэж бүртгүүлээд2021оны гуравдугаар сарын12, 24-нд тусгай зөвшөөрлүүдээ авсан.“Хатуу хучилттай зам барих,автомашины засвар үйлчилгээ,бүх төрлийн зам гүүр, газар доорх тунель барих,барилга байгууламжийн арчлалт” хийхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилжээ. Саяхан байгуулагдсан шинэ компаниуд яагаад 5их наядын өртөгтэй том гэрээг “ЭТТ”-той хийж чадав гэдэг асуулт анхаарал татна.
ШҮГЭЛ 4
Х.Ган-Ялалт |Сэтгүүлч|
Нүүрсний сонсгол дээр эдийн засагч М.Чимэддорж гэдэг хүн “Норинко” төрийн өмчит компани биш гэдгийг хэлсэн.Компанийнхаа зах зээлийн үнэлгээнээс давсан тендерт орчихсонбайдаг. 2020-2022онд “Норинко” Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулсан.“Ти Ти Си Энд Ти” компаниар дамжуулаад Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байна.Хонгконг дахь охин компаниараа дамжуулан нүүрс худалдан авдаг. Монголын нэг ч компани оруулалгүй туслан гүйцэтгэгчээр зөвхөн өөрсдийн компаниаажиллуулдаг.Туслан гүйцэтгэгч12компани бий.Арваннэгдүгээрсарын25-нд “Пид транс”,“Ди Жи Кэй ложистик”,“Ти Ти Си Энд Ти”,“Говь круз” гэх дөрвөн компани нь Хятад захирлаа өөрчилж,Монгол Улсын иргэн Амарбаясгалангийн Солонго,Шагдарсүрэнгийн Цэрэнпил гэдэг хоёр хүн дээр шилжүүлсэн.
2020 онытавдугаарсарын15-нд УИХ-ын гишүүн,Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд гэж байгаад Т.Аюурсайхан гишүүний бичсэн жиргээ байдаг. 2019, 2020онд оффтэйк гэрээ байгуулахад чиглэл өгч ажилласан гэх утгатай.Тэгэхээр оффтэйк гэрээнднөлөөлсөн хүмүүсийн нэрс дотор Т.Аюурсайхан гарцаагүй орж байна. “Нормаунт” гээд компанибий.“Ти Ти Жи Би Си Өү” гээд компанийн Монгол талын захирал нь Э.Оюутцэцэн.Түүнийэцэг нь Ц.ЭнхболдгэжУул уурхайн хүрээлэнгийн дэд захирал. Нүүрс,алтад ойр бүх албан тушаалыг хашиж байсанхүн.Хятадууд шиг бүртгэлээ цэвэрлэдэг хүн бол Т.Аюурсайхан гишүүн. Т.Аюурсайхан гишүүн маш сайн цэвэрлэдэг,бид маш сайн ухдаг.Үүгээрээл бид өнөөдөр яг тэнцсэн.Яг үнэндээ энэ материалуудыг өгөхөд хүчний байгууллагууд ч намайг хардсан.Чи бүр тусгай ажиллагааны хүрээнд ажилласан байна гэсэн.Уг нь цахим мэдээллийн орчинд хайлт хийгээд,хүмүүсээс нь тодруулаадмэдэхболомжтой мэдээллүүд юм.
ШҮГЭЛ 5
М.Чимэддорж Эдийн засагч(Ардчилсан нам)
Хятадын төрийн өмчит томоохон компаниуд одоо ч Тавантолгойн ордоос сонирхлоо татаагүй хэвээр байгааг сүүлийн үеийн мэдээллээс харж болохоор байна.Энэ удаад “Шэнхуа” биш “Норинко групп” орж ирж байна.
“ЭТТ” нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах,барилга угсралтын ажил гүйцэтгэх тендергурван удаа зарлаж байж “Норинко” ганцаар оролцож шалгарчээ.“Норинко” шалгарснышалтгааннь санхүүжилтийг өөрсдөө гаргаж, үнийн дүнд таарсан нүүрс худалдаж авахаар тохирсонд буй.
“Норинко Интернэйшнл Кооперэйшн”-ийн хоёр дахь гэрээ бол газрын тос дамжуулах хоолойг барих юм. УУХҮЯ-ны олон улсад нээлттэй зарласан гэгдэх тендерт тэд ялсан. 530км урт хоолойн нийт өртөг нь388сая ам.доллар.Мөн л ЭТТ санхүүжүүлж,төлбөрийг нь нүүрсээр “бартердана”.Газрын тос боловсруулах үйлдвэрийн өртөг нэмэгдэж,Энэтхэгийн өгсөн зээл дутсан гэх яриа гарах болсон.Тиймээс Засгийн газар ядаж дамжуулах хоолойг бие даан барихаар тохирсон бөгөөд санхүүжилтийг нь өнөө л “Эрдэнэс Тавантолгой”-д үүрүүлж байгаа юм.
“Норинко Интернэйшнл Кооперэйшн” гэж хэн бэ,үнэхээр том төслүүдийг гүйцэтгэх чадвартай компани уу гэдэг асуулт зайлшгүй гарна. Африк,Өмнөд Азийн орнуудад томоохон төслүүд хэрэгжүүлдэг.Харин Монголд нүүрсний худалдаа,тээврийн чиглэлээр ажиллаад хэдэн жил болсон.“Ти Ти Си энд Ти” компаниар дамжуулж Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх,Хонконг дахь охин компаниар дамжуулж нүүрс худалдан авах, мөн Тавантолгой-Ханги чиглэлийн сайжруулсан шороон замын ажилд оролцожбайна.
Товчхондоо бол Тавантолгой хавийг базчихсан компани гэсэн үг.Толгой компани нь Хятадын төрийн өмчит “Norinco Group”.Хятадын армийн зэвсгийн хангамж,зэвсэг үйлдвэрлэлээр тэргүүлэгч гэдгээрээ алдартай.Тийм ч учраас Хятадын зэвсэг үйлдвэрлэгч Монголд орж иржээ хэмээн багагүй шуугиад байгаа хэрэг.
Үргэлжлэл бий…