Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хийсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжсан хэлцэл, гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгасан талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр, "Гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрсэн. 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
Уул уурхайн биржийн тухай хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ өссөн. Уул уурхайн компаниудын борлуулалтын мэдээлэл ил тод олсон. Гэвч “Таван толгой” ХК-д бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа дууссаны дараа тус компани биржээр нүүрс худалдахаа зогсоов. Засгийн газар үүнийг дэмжихгүй. Цаашид биржээр борлуулаагүй нүүрсээр хилээр гаргадаггүй болно. Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хэвийн байна. Махны экспорт ихэээн өссөн, ноолуурын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэх бодлого баримталж байна" гэв.