Мягмарын М. Бадарч 1990 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр мэндэлсэн.Тэрбээр Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын Гарьд цолтой бөх юм.
Түүний хувьд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага " цолыг хүртсэн. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн билээ.
Харин 2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул түүний давааг нөхөн олгосоор " Монгол улсын гарьд " цолыг хүртэж байсан юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
- Б.Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртэж байв .
- Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж "Бадрангуй" чимэг хүртсэн.
- Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.
Тэрбээр “Анх бөх болно гээд хөдөө гэрээсээ цүнхээ үүрээд гарахад ээж маань тун ч дургүй байж билээ. Аймгийн арслан цол хүртээд гэртээ очиход одоо болно. Том цол хүртсэн юм чинь ирж малаа малла” гэж хэлж билээ. Тухайн үед ээждээ “Би улсын том цол заавал авна” гэж амлаж байснаа мартдаггүй юм. Намайг улсын цол хүртсэнээс хойш л дэмждэг ойлгодог, барилдааныг маань анхаарч хардаг болсон юм даа, ээж минь. Одоо би ээжтэйгээ хамт амьдардаг. Бэлтгэлээ тараад харихад ээжийн хоол цай мөн ч сайхан шүү дээ. Ах нар маань бүгд сум орон нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Намайг бодвол уртай барилддаг улс бий. Би ч тулж зогсохоос илүү унасан ч давсан ч хамаагүй уран хурц барилдаан үзүүлэхийг зорьдог юм. Үзэгч дэмжигчид бөхчүүдээс уран барилдаан л хүлээдэг шүү дээ. Нэг бол тойрч зугтаад, үгүй бол тулж зогсоод байж болохгүй. Үзэгчдээ хүндлээд үзүүштэй барилдаан гаргах нь бөхчүүдийн үүрэг гэж боддог.
Би зургаан ахтай нэг дүүтэй. Тусад ороод л ах нартайгаа дээлний сугаа ханзартал ноцолддог байлаа. Эхлээд ч насны зөрүү гараад ах нартаа унана. Сүүлдээ ихэвчлэн давдаг, даваад сум овооны наадамд барилддаг, боломж нь олдвол түрүүлчихдэг болсон. Миний дээд талын ах Д.Хишигдорж заантай уулзаж “Дүүгээ бөх болгомоор байна” гэж хэлсэн юм билээ. Ингээд заантай уулзахад гайгүй барилдчихаар итгэл төрүүлсэн юм байлгүй, хотод ирж бэлтгэл сургуулилт хийхээр болсон. Аав, ээжийн аль аль талдаа удамтай. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Аавын талд орон нутагтаа сайн барилдаж явсан цолтой бөхчүүд бий” хэмээн ярьж байжээ.