Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил нэмэгдэхийн хэрээр түүний дагуулж болох үр дагаврыг томоохон технологийн магнатууд, дэлхийн удирдагчид хүртэл сануулж эхэлсэн. Эдгээр үр дагавруудаас хамгийн онцлох нь хиймэл оюун ухаан нь ажлын байруудыг орлох чадамжтай буюу ирээдүйд маш олон хүн ажилгүй болох вий гэсэн эрсдэл үүссэн юм. Харин эсрэгээрээ хиймэл оюун ухаан орлох боломжгүй ажлын байруудыг Голдман Сакс групп онцолсон байна. Тодруулбал, хиймэл оюун ухаан орлох эрсдэл бага ажлын байруудыг тус групп гурван хэсэгт хуваажээ.
- Бүтээлч ажиллагааны салбар: Шинэ санаа сэддэг, эрэлхийлэх шаардлагатай ажлын байрууд энэ хэсэгт хамарч байна. Гэхдээ график дизайн зэрэг ажлын байруудыг энгийн алгоритмуудын дагуу хийж болох учраас дизайны ажлын байрууд үүнд төдийлөн хамаарахгүй гэдгийг тайланг гаргасан судлаачид онцолжээ. Харин шинжлэх ухаан, анагаах ухаан, хуулийнхан хэсэгтээ л хиймэл оюун ухаанд ажлаа алдана гэж санаа зоволтгүй аж. Учир нь эдгээр салбарууд үргэлж шинэ стратеги, төлөвлөгөө, логик сэтгэлгээ шаарддаг тул хиймэл оюун ухаан орлох боломжгүй аж.
- Хүн хоорондын харилцаа шаардагддаг салбар: Энэ хэсэгт сувилагч, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд болон эрэн сурвалжлах сэтгүүлчид хамрагдаж байна. Тодруулбал, эдгээр ажлын байрууд нь хүн хоорондын харилцаа хамгийн их шаардагддаг тул хиймэл оюун ухаан орлоход тохиромжгүй аж. Хэдийгээр роботууд хүний өвчний шинж тэмдгийг шинжилж, хурдтай тодорхойлох боломжтой ч өвчтөнүүдэд эмчийн зөвлөгөө, заавар чухал ач холбогдол үзүүлдгийг судлаачид онцолж байгаа юм.
- Урьдчилан таамаглах боломжгүй орчинд авхаалж самбаа, асуудлыг шийдвэрлэх чадвар шаардагддаг салбар: Цахилгаанчин, сантехникч, гагнуурчин зэрэг ажлын байрууд энэ салбарт тэргүүнд бичигдэж байна. Учир нь эдгээр ажлын байруудыг тааварлах боломжгүй нөхцөл хүлээж байдаг ба автоматжуулахад хамгийн бэрх салбар аж.
Эх сурвалж: BBC