Банкны ажилладаг зарчим бол харилцагчийн байршуулсан хадгаламжийг авч, эргүүлэн хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зээлэх явдал юм. Ихэнх Банкууд цуглуулсан хадгаламжийнхаа 70-90 хувийг эргүүлэн зээлдэг. Гэвч Covid ийн үед болон түүний дараа үйлчлүүлэгчид (ялангуяа технологийн стартапууд) банкуудад мөнгөө их хэмжээгээр хадгалав.
Үүний зэрэгцээ бизнесийн болон өдөр тутмын хэрэглээний зардал маш бага байсан учир үүнийгээ дагаад банкны зээлийн эрэлт тийм ч их байсангүй. SVB нь тэгэхээр нэг ёсондоо маш их cash тай л үлдсэн гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бүх CASH аараа ямар нэгэн зүйл хийх ёстой байсан тул үүнийг засгийн газрын бонд дээр байрлуулсан. 100% ийн 99% д засгийн газрын бонд бол маш найдвартай. Хар ухаанаар бол илүүдэл CASH аа хөрөнгө оруулчаад, тэндээсээ өгөөж авж байх нь ууг нь ашигтай. Гэвч 2022 онд инфляци эхэлж, FED түүхэндээ хамгийн хурдан хүү өсгөх хөтөлбөрт (Rate Hike) хэрэгжүүлэхэд хүргэв. Тиймээс SVB нөгөө их CASH аараа худалдаж авсан бүх бондын үнэ унасан. Бондоос яалгаатай нь Зээлд ийм зүйл тохиолддоггүй. Учир нь зээлийг өдөр бүр үнэлдэггүй бөгөөд, хүү нь өслөө гэхэд үнэ цэнээ алдахгүй гэсэн үг.
Харин зээлийн эрэлт маш бага хүмүүс зээл авах сонирхолгүй байсан болохоор үүнийгээ бондруу хийсэн нь гол асуудал байв. Банкууд бонд авсан бол бондоо тайлан тооцоондоо ангилах хэрэгтэй. Нэг бол AFS (available for sale) эсвэл held to maturity (HTM). AFS бол бараг CASH бөгөөд хэрвээ Цэцгээ хадгаламжаа бүгдийг нь банкнаас withdraw хийхийг хүсвэл асуудалгүй гаргаж өгч болно. Тэгвэл гол асуудал нь AFS нь өөрөө зах зээлийн үнэлгээгээр тогтмол хэмжигдэж байдаг бөгөөд ханшийн өсөлт уналтыг тайланд тогтмол тусгаж өгөх ёстой (Банкууд тийм үүрэгтэй). Тэгэхээр SVB case дээр бол бондын үнэлгээ нь асар хурдтай унсан байгаа энэ үед мөн үүнээс зайлсхийхийн тулд засгийн газрын бондын томоохон хэсгийг AFS-аас HTM руу шилжүүлэхээр сонгосон бөгөөд өдөр тутмын зах зээлийн үнэлгээг бүртгэх шаардлагагүй. Хамгийн гол нь та HTM үнэт цаасыг нэг авсан л бол (maturity) бондын хугацаа дуустал хадгалах ёстой. Ихэнх тохиолдолд АНУ-ын засгийн газрын бондууд эрсдэлгүй бөгөөд тэдгээрийг хугацаа дуустал (maturity) барьж чадвал асуудалгүй.
Гэхдээ энэ асуудалгүй гэдэг нь хадгаламж эзэмшигчид (цахиурын хөндийн технологийн стартапууд) мөнгөө буцааж (deposit withdraw) авахыг хүсэх хүртэл асуудалгүй. Tech company ийн хооронд SVB ээс withdraw хийх асуудал холбоотой цуу яриа panic маш хурдацтай тархаж эхэлсэн SVB мэдээж HTM бондыг AFS данс руу шилжүүлж, зарж, бэлэн мөнгөө буцааж өгөх боломжтой байсан. Гэхдээ энэ нь эргээд л бондыг "зах зээлд гаргах" гэсэн үг бөгөөд зах зээлийн одоогийн ханшаар үнэлэх ёстой. Тэгэхээр SVD ийн хувьд алдагдал маш их. Үүний оронд SVB бусад банкуудын адил тайван байхыг уриалж, бүх зүйл сайн байна гэж мэдэгдээд, энэ хооронд шинэ хөрөнгө босгоно гэж амлав. Харамсалтай нь SVB-д энэ арга ажилаагүй. Сандарсан үйлчлүүлэгчид мөнгөө татсаар байгаад эцэст нь банк шаардлагатай хөрөнгөө босгож чадсангүй.
шинжээч С.Тулга-Очир