Хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засгийн талаарх онолыг Могол улсад таниулах, түгээн дэлгэрүүлэхээр алдарт эдийн засагчид,зохиолчдын ном зохиолуудыг Монгол хэлнээ орчуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ эдийн засгийн шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд зориулан "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн "Хэрэглэгч vs Өрсөлдөөн" нэртэй гурав дахь цувралаа зохион байгуулав.
Уг цувралын эхний лекц "Айдсаар хөлжигсөд" нэртэй номын нээлт болсон бол хоёр дахь лекц нь “Мөнгө ба инфляц” ковидын үед яаж мөнгө хэвлэж, инфляцыг хэрхэн өсгөж бий болгодог талаар ярьсан. Тэрээр энэ удаагийн лекцээрээ "Мөнгөний тухай, инфляцыг хэн яаж бий болгодог тухай өмнөх лекцтэй холбогдуулж ярилаа.
Инфляци гэдэг бараа үнийн өсөлт биш цэвэр мөнгөний үзэгдэл юм. Мөнгийг банк, төр засаг хэвлэдэг. Лекцийн сэдвийн хүрээнд ярихад бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн төлөө өрсөлддөг. Ажилчид ажлын төлөө, Ажил олгогч нар ажилтны төлөө. Худалдан авагчид бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөө өрсөлддөг. Өрсөлдөөн гэдэг орцын зардлаа багасгаж, гарцаа нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, шинийг санаачилж шинэ бүтээгдэхүүн бий болж, стратеги маркатингаа зохиох сэтгэх үзэл юм. Холимог эдийн засгийн нэг хэлбэр болох төрийн монопол манайд олон бий. Дан ганц төр л монополыг бий болгодог. Манай улсын дэд бүтэц ус цахилгаан, дулаан бүгд төрийн монополтой.
Төрийн монопол энд байсан цагт хувийн хэвшил хөрөнгө оруулахгүй, гадны хөрөнгө оруулалт ч ирэхгүй, үр дүн шинэчлэл байхгүй хэрэглэгчид хохирсон хэвээрээ л байна хэмээн ярив. Мөн шударга өрсөлдөөний тухай хууль өрсөлдөөнийг хязгаарлах, худалдаа наймааг боомилох зорилготой. Чөлөөт зах зээл дээр монопол үүсэхгүй. Чөлөөт зах зээл бол өрсөлдөөн. Байнга өөрчлөгдөж байдаг, шинийг санаачилдаг учраас монополь тогтох магадлал маш бага. Харин капитализм хүн төрөлхтөнд юу авчирсан талаар авч үзвэл байнгын орлогын тэгш байдлыг ярьж нэвтрүүлээд байдаг ч өнөөдөр манай улсын иргэдийн 40 хувь нь ядуу байна. Төв банк буюу төр, мөнгө инфлацыг бий болгоод буруугаа хүнд үүрүүлж, гэмгүй царайлж нийгмийг хуурч аргалах гэж оролддог. Тэр утгаараа энэ хоёр үзэл хамгийн харгис, ёс суртахуунгүй үйлдэл байгаа юм.
Сая намайг шударга өрсөлдөөнөөс ёс зүйтэй бай гэж хэлсэн. Ёс суртахууныг юугаар хэмжих вэ? гэхээр хэн нэгнийг золиослож, бусдыг хохироож, мөнгө авч байгаа нь бүхэлдээ ямар ч ёс зүй байхгүйг л илтгэнэ. Бусдад гай тарихгүй бизнесээ хийж явах л тэр хүн хамгийн ёс зүйтэй.Тийм учраас чөлөөт зах зээл хамгийн ёс зүйтэй, эндээс алдаж байгаа хүн байхгүй аль аль тал хождог. Төр хэрэглэгчийг залилан, мэхэлж байгааг илрүүлнэ гэхээс биш өрсөлдөөнөөр хэрэглэгчийг хамгаална гэдэг боломжтой зүйл биш” гэлээ.
Д.МӨНХЗУЛ