“Экспортын боломжийг ашиглаж, эдийн засгаа сэргээе” сэдвээр цуврал хэлэлцүүлэг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаар “Экспортын санхүүжилт ба олон улсын төсөл хөтөлбөрүүд” сэдвээр явагдлаа.
Хэлэлцүүлгийн зочноор:
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт
- “Экспорт, олон улсын худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг
- Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Progress” төслийн дарга Ютта Рехаг
- Европы сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нар оролцоо.
Хэлэлцүүлгийн оролцогч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогтын ярьсан онцлог хэсгүүдийг хүргэж байна.
Монгол улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харвал 93.6 хувь уул уурхайн экспорт, ердөө 6.4 хувь нь уул уурхайн бус экспорт эзэлж байна. Уул уурхайн бус экспортыг задалж харвал, хоёр хувь нь аж ахуйн салбар байна. Мал аж ахуйн салбар нь 4.4 хувийг эзэлж байна. Төрийн зүгээс эдийн засгаа солонгоруулъя, уул уурхайн бус экспортыг дэмжье гэж олон жил ярьж байна. Гэвч энэ нь бодитоор хэрэгжиж байна уу.
Энэ оны наймдугаар сард Монгол банкнаас нэг судалгаа хийсэн байна. 2018 онтой харьцуулахад уул уурхайн бус экспорт энэ онд арван хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаа гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
Экспортын бүтцийн хувьд уул уурхай хэт давамгайлсан байдалтай байгаа нь үнэн. Энэ 93 хувийн экспортын 90 хувь нь ямар ч боловсруулаагүй, түүхий ашигт малтмал гарч байна. Энэ нь нэг онцлог үзүүлэлт юм. Уул уурхайн ДНБ-нд эзэлдэг хувь нь 1996 онд 11 хувь байсан. Одоо 26 хувьд хүрсэн байна. Хөдөө аж ахуй ДНБ-ийн 46 хувийг эзэлдэг байсан бол одоо 16 хувь болж буурч, бүтэц өөрчлөгдсөн. Үйлчилгээний салбар болон бусад салбарууд ДНБ-д 16 хувь эзэлдэг байсан бол одоо 29 хувь эзэлдэг болсон байна. Ийм байдлаар эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн.
ХИЛИЙН БООМТ, ЭРЧИМ ХҮЧИЙГ ӨРГӨТГӨВӨЛ ЭКСПОРТ ХӨГЖИНӨ
Төр, засгийн зүгээс олон жил уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого боловсруулж ажиллаж байна. Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг. Загсийн газар макро төвшний бодлого хэрэгжүүлнэ. Манай улсад үйлдвэрлэл, экспорт макро төвшинд хөгжихгүй байгаа шалтгаан нь хэд хэдэн хязгаарлах хүчин зүйл байна. Жишээлбэл, хилийн боомт, тээвэр логистикийн хүчин чадал, боломж. Өөрөөр хэлбэл, Монголоос бүтээгдэхүүн экспортлох гэхэд боомтын хүчин чадал, тээвэр зохион байгуулалтын хүчин чадал муу. Үйлдвэрлэл хөгжүүлье гэхэд мөн ялгаагүй эрчим хүчний хязгаарлалд орчихсон. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспорт хийе гэхэд дотоод тээвэр, логистик, зохион байгуулалт чухал байдаг. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод 94 бүтээн байгуулалтын төсөл зарлаж, хэрэгжүүлж байгаагийн 43 нь яг энэ асуудлуудыг шийдвэрлэх, дэд бүтэц, авто зам, хилийн боомтын өргөтгөл, эрчим хүчийг өргөтгөх зэрэг төслүүд хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, макро орчныг нь зөв болгоно. Мөн тодорхой бодлогын, санхүүгийн хөшүүрэг зэрэг асуудлуудыг ярьж болно.
Ирэх жилийн төсөвтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулан макро эдийн засгийн бодлогын хамт өргөн барилаа. Үүнд ойрын хугацаанд авч, хэрэгжүүлэх зүйл нь боловсруулалтын төвшинг нэг шатаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүний хүрээнд хийсэн бодит ажил нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэсэн. Энэ нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
БОЛОВСРУУЛАЛТЫН ТӨВШИНГ НЭГ ШАТ АХИУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Шинэ сэргэлтийн бодлогод маш олон төлөвлөгөө, төлөвлөлт, зорилгуудыг тавьсан байгаагаас боловсруулалтыг нэг шат ахиулъя гэдэг зорилготой ажиллаж байгаа юм байна.
Эхний ээлжид тоног, төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэсэн. Дараа нь экспортод гарах боломжтой бүтээгдэхүүний түүхий эдийн орц, найрлагад анализ хийж хийж эхэлж байна. Цаашид голлох экспортын бүтээгдэхүүний орцонд орж байгаа түүхий эдийн татварын бодлогыг харж үзэх хэрэгтэй.
МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЦЭЭРИЙГ БҮРЭН АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Манай улсын экспортод гарч байгаа уул уурхайн бус экспортлогчдын гол ярьж байгаа асуудал нь худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг. Бид өөрсдөө дор дороо ажиллаад, АНУ, Японд зах зээлээ олдог. Харин Монголоос гарах хэцүү байдаг. Худалдан авагчид “Авъя, аваад ир” гэж байхад Монголоос гарах гэж маш их шалгалт, стандартын хангах болдог. Энэ экспортлогчдын нурууг авдаг гэдэг. Шинэ сэргэлтийн болдогын хүрээнд экспортыг дэмжихдээ нэг цэгт худалдаа дэмжсэн. Яагаад заавал ийм олон газраар дамжиж гарах болоод байна вэ?
Үүнд бид ажиллаж байна. Бодлого тогтвортой болох ёстой гэдэг утгаараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлагдаж, элдэв хөтөлбөр батлахаа больсон.
Энэ жилийн төсвөөр гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдаж байна. Үйл ажиллагаа нь эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, экспортын нэгдсэн маркетинг, гадаад зах зээлд гарах зэрэг ажлууд хийнэ.
Манай улс Япон улстай 2015 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулж, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Монголын талаас 97 бүлгийн 5700 Япон талаас 9300 барааны татвар хөнгөвчөх хэлэлцээр байгуулсан. Манай улс 3400 барааг гаалийн татвараас чөлөөлсө. Харин Японы зүгээс манай 8000 төрлийн барааг татвараас чөлөөлсөн.
Үүсэж байгаа асуудал нь манай улс Японоос автомашин, дугуй зэрэг хэрэглээний зүйлс авч байна. 590 сая долларын импортын ихэнх нь хэрэглээний бараа байна. Харин манай улсаас гадагшаа экспортолж байгаа бараа нь сүлжмэл хувцас, өлөн гэдэс зэрэг зүйлс байна. Тэгэхээр бид энэ хэлэлцээрээ сайн ашиглаж чадахгүй байна. Энэ боломжуудыг нээж, сайн ашиглах ёстой.
Манай экспортын бодлогод Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ эхний ээлжид ойрын таван жилд ашиглаад, тийшээ ноос, ноолуур, арьс ширний бүтээгдэхүүнээ компаниудаа нэгтгэсэн байдлаар гаргая гэсэн бодлогоор ажиллах боломж байдаг уу. Компаниуд дор дороо жижиг жижиг зах зээлээ нээгээд явж байна.
Засгийн газарт хэд хэдэн төвшин байна. Эдийн засаг, хөгжлийн яам голцуу макро төвшинд бодлого тодорхойлно. Макро эдийн засгийн орчин тогтвортой байж хувийн хэвшил ажиллана. Хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспортын бодлого зэрэг том бодлогоо тодорхойлно. Өдөр тутмын ажилд гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг тусална. Одоогоор олон худалдааны төлөөлөгч олныг байгуулж чадахгүй ч тодорхой эдийн засаг, худалдаа хариуцаж ажиллаж байна.
Том хэмжээний мега төслүүдэд төв Засгийн газар төвшиндөө оролцож ажиллах нь илүү үр дүнтэй, өгөөжтэй. Жижиг дунд үйлдвэрүүд, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим шиг байгууллагуудын санал санаачилга нэгдэхэд, үүнд нь бодлогын дэмжлэг үзүүлж, төр засгийн механизмууд хоорондоо уялдах замаар хийх боломжтой. Төв засгийн газар доод төвшинд оролцоод явахад хүндрэлтэй, алдаа ч нэлээн гардаг.
“Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаар “…..” сэдэвтэйгээр та бүхэнд хүрэх болно.
Та ч бас хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх боломжтой. Доорх холбоосоор орж саналаа илгээнэ үү?
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxDuHAgyEy897jFbX0wqH4ybD5DwZ1uCR4d1Fv3UGFhHaPrw/viewform?usp=sf_link
Хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдын саналыг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргэнэ. Үндсэн форум 2022.12.6-ны мягмар гарагт 10:00-17:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимд зохион байгуулагдана.
www.exportmongolia.org цахим талбараар олон улсад шууд дамжуулна.
Бүртгүүлэх: https://www.exportmongolia.org/2022/register
Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе.
Холбоо барих: 9406-5929, 9696-8778
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дээрх линкээр орж үзнэ үү.