Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” чуулганы үеэр дотоодын аж ахуйн нэгжүүд оролцож, технологийн шинэ нэвтрүүлэх боломжийн талаар хуваалцлаа. Энэ үеэр “Оbortech Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир дараах байр суурийг илэрхийлсэн юм.
“Гадны улсууд блокчэйн технологи ашиглан аливаа хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, мөшгих тогтолцоог нэвтрүүлж байна. Жишээлбэл, бид Герман улсаас алим оруулах ирэхдээ блокчэйн технологийг амжилттай нэвтрүүлж байсан. Хүмүүс лангуун дээр байгаа алимны аль үнэ хямдыг нь сонгож авдаг. Гэтэл энэ ийм учиртай, тэндээс ирсэн, тэгж ургуулсан, ийм чанартай гээд бүтээгдэхүүний түүхийг нэг дороос харах боломжийг нь бүрдүүлээд өгөхөөр хүмүүсийн хандлага ч огт өөр болж эхэлсэн. Илүү их сонирхож эхэлсэн.
Гадны улсад тамхины бизнест блокчэйн технологи нэвтрүүлсэн бас нэг жишээ байна л даа. Борлуулж байгаа тамхинд нь ямар нэг асуудал гарлаа гэхэд орон даяар тэр тамхины худалдааг зогсоодоггүй. Шууд аль салбараас хаанаас худалдаж авсан ямар тамхи асуудалтай байв гээд л хэсэглэж үйл ажиллагааг нь зогсоогоод л асуудлаа гаргаж ирж байх жишээтэй. Тэгэхээр гарал үүсэл мөшгиж байна гээд л бүгдийг нь хохироохгүй гэсэн үг.
Монголд яг энэ жишгийг ялангуяа, махны салбарт нэвтрүүлэх хэрэгтэй. Одоогоор ийм тогтолцоо бүрдээгүй учраас хүмүүс мэдээлэлгүй, хардлагатай байгаад байна. Эмээлтийн махны үйлдвэрээс бид харлаа шүү дээ. Малын мах асуудалтай гэж мэдээлэл тарснаас болоод бүх үйлдвэрүүдийг хааж хохироосон. Уг нь блокчэйн технологид суурилсан мөшгих тогтолцоог нэвтрүүлж чадсан байсан бол маш хурдан хугацаанд аль үйлдэрийн мах асуудалтай вэ гэдгийг илрүүлчих боломжтой байсан. Энэ хооронд бусад үйлдвэрүүд хэвийн ажиллаад явах боломжтой. Энэ мэт олон шийдлийг хүнсний салбарт хэрэгжүүлэх боломж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.