Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар мэдээлэл хийв.
Долоодугаар сарын 15-наас хойш коронавирусийн халдварын BA5, BA4 хувилбар ихэссэн. Энэ халдварт бага насны хүүхэд олноор өртөж байна. 5-11 насны хүүхдүүдэд хоёр тунт вакцин хийх ба тун хоорондын зай нэг сар байх юм. Хүүхдийн дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд эцэг эх нь зөвшөөрөл өгөөгүй хүүхдэд вакцих хийхгүй.
Ирэх намар томуугийн дэгдэлт дээр ковидын тархалт хавсарвал вакцин хийлгээгүй хүүхдийн эрүүл мэндэд хүндрэл учрах эрсдэлтэй гэж үзэж вакцинжуулалтыг хийж байгаа. Энэ зун томуугийн дэгдэлт буурахгүй, эмнэлгийн ачаалал их байна гэж Баянгол дүүргийн эмнэлгийн дарга мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны Тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль, Хүндрэл харьцангуй бага байгаа ч таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг суурь өвчтэй хүүхэд болон насанд хүрэгчид хүндрэх эрсдэл өндөр.
Хүүхдийг ковидын эсрэг вакцины хоёр тунгаар дархлаажуулбал коронавирусийн халдвараас 90 хувь хамгаалах боломжтой. Монгол Улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүд байна. Үүн дотроо 5-11 насныхан 40 орчим хувийг эзэлж буй юм. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга гаруй хүүхэд байгаагийн 25.7 хувийг вакцинд хамруулна. Тэгэхээр вакцин байгаа дээр хүүхдээ хамруулаарай гэж эцэг, эхчүүдэд зөвлөмөөр байна гэлээ.