“Тавхан хором хүлээе" хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төсөл 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан талаар мэдээллээ
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:
Сүүлийн 5 жилийн хугацаанд 5000 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Нэг жилийн дотор 50 гаруй хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоо баримт байна.
Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр ээж, аавууд нь машинаа хөдөлгөхдөө хүүхдээ гэмтээх тохиолдол гардаг. Өнгөрсөн онд гэхэд л ийм байдлаар 16 хүүхэд амь насаа алдсан байна. Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас бид намжмал байсан. Харин энэ жилээс баяр, наадам, зуны зугаалга эхлэх гэж байна. Энэ үед хүүхдүүд маань санаандгүй ослын золиос болохгүй ёсгүй. Тиймээс өнгөрсөн 45 хоногийн хугацаанд “Тавхан хором хүлээе" хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүллээ.
Төслийн маань үр дүн сайн байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Төслийн хүрээнд school police хантааз болон дохиуруудыг бүхэлд нь сольж, хүүхдүүдэд зориулж видео контентуудыг хийсэн. Хүүхдүүдийг зам гарахад жолооч нар хардаггүй. Тиймээс зам гарахдаа гараа өргөдөг, зам тавьж өгсөн жолооч нарт талархалаа илэрхийлэхийг уриалсан.
Төслийн хүрээнд зам тээврийн ослоор хүүхдүүдээ алдсан эцэг эхчүүдээс ярилцлага сурвалжилга авч, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэсэн.
Цаашдаа бид 3 зүйл хиймээр байна.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн ослыг мэдээлэхээс илүү осол болох үндэс нь юу юм бэ гэдэг асуудлыг углуургаар нь сурвалжилж сэрэмжлүүлмээр байна.
2. Согтуу жолооч нар осол маш их гаргаж байна. Нийт 40 мянган орчим жолооч согтуугаар машин барьж, осол гаргасан гэх судалгаа байна. Дээрх хүмүүс бүгд буруугаа ухамсарласан гэвэл үгүй. 5 хүн тутмын нэг нь согтуугаар жолоо барьсаар байна. Энэ нь согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага сул байгаатай холбоотой. 400 мянган төгрөгөөр торгоод, нэг жилийн эрхийг нь хасаад л өнгөрч байна. Гэтэл үүний цаана олон хүн амь, амьдралаараа хохироод л үлдэж байна. Тиймээс Согтуугаар автомашин жолоодоход үүрүүлэх хариуцлагыг нэмэгдүүлмээр байна. Хуулийн санкцыг нь сайжруулж, хариуцлагыг нь өндөржүүлмээр байна.
3. Ихэнх сургуулиуд автомашины замын хажууд байна. Зам тээврийн осол гардаг "Хар цэг"-үүдэд сэрэмжлүүлэх самбар байрлуулж, сургуулийн орчны тохижилтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Эдгээр саналуудыг