Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гэр хороололд байрлах жижиг дэлгүүрүүдийн өр 2-5 саяар хэмжигдэж байна. Иргэд ихэвчлэн хоол хүнсээ зээлээр авдаг. Харин энэ өрөө хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, халамжийн мөнгө буух үеэр л төлдөг талаар дэлгүүрийн худалдагч ярилаа. Дэлгүүрүүд 60 хуудастай өрийн дэвтрээ хоёр сар болоод солих шаардлагатай болдог байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр улиралд өрхийн бодит мөнгөн орлого 7,5 хувиар өссөн байна. Тэгвэл худалдагчид, иргэдийн амьжиргааны түвшин улам л дордож, худалдан авах чадвар буурч байгааг хэллээ.
ХУДАЛДАГЧИД:
- Өдөрт 100 мянган төгрөгийн дотор зээл өгнө. Хоол, хүнс гуйсан хүмүүс их байна. “Эмнэлэгт хэвтэх гэсэн юм, өвчтөн эргэнэ” гэсэн хүмүүс ч байна. Зээлээ аваад цаг хугацаанд нь төлдөг хүмүүс бий. Ор тас мартаад явах хүн ч олон. Олон хүүхэдтэй айлууд хүүхдийн мөнгө буухаар өрөө нэг сайн дардаг. Тэгээд л долоо хоногийн дараа эргээд зээл гуйна. "Хэзээ өгөх вэ?" гэхээр, халамжийн мөнгө буухаар л өгнө гэнэ. Эмээ өвөө нар сарын хорьд гараад ирэхээр яалт ч үгүй “тэтгэвэр дууслаа шүү. Нэгэн хүртэл зээл өгөөч” гээд л авна. Уг нь, хоол хүнсээ бэлдээд л байгаа юм л даа. Тэгээд л хүрэхгүй байна. Дараагийнхаа мөнгө орж иртэл амьжиргаагаа авч явж чадахгүй байна гэсэн үг. 10-15 хоногийн өмнө заавал зээл авна.
- Ихэвчлэн идэж уух юмаа л зээлнэ. Гурил, будаа, мах зэрэг. Одоо ажил төрөл нь нээлттэй болоод гайгүй болсон юм уу гэхээр үгүй л байна. Миний насны хүмүүс цалингаа аваад л банкны зээлэнд л өгчихлөө гэнэ. Дэлгүүрийнхээ өрийг даръя гэсэн хүн ер нь ховор доо. Миний нэг зарчим байдаг. Архины зээл хэнд ч өгөхгүй. Архи хүний амьдралд баяр баясгалан гоё юм авчраад байсан нь хаана байгаа юм. Хоногийн хоолгүй байж нэг архи зээлээч, нэг тамхи зээлээч гэхээр нь би өгдөггүй. Тэрний оронд хоёр хүүхдэд нь талх өгчихсөн дээр.
- Сая төгрөгийн өр байгаа байх. Жаахан хүүхэдтэй айлууд памперс гэх мэт зүйлс л зээлж байна даа. Сүүлийн үед мөнгөөрөө авахаасаа илүү өр л тавьж байгаа. Бичүүлдэг нь ихсээд л байна.
- Одоогоор 4-5 сая төгрөгийн авлага байна. Зээл авч байгаад сардаа нэг өгдөг. Групп, хүүхдийн мөнгө, өвгөчүүд тэтгэвэр буухаараа өрөө өгөөд л маргааш нь буцаад л зээлээ тавиад эхэлчихдэг. 300,400,500 мянга ч хүрч байна. Өрөө өгөхгүй байгаа хүмүүс байна. Хөгшин хүн гэхгүй зарим нь 2-3 саяын өртэй. Өрөө авч чадахгүй 6-8 сар, бараг жил тойрчихсон өрнүүд байна. Авъя гэхээр өөдөөс өвчин зовлон хэлдэг. Энэ дэвтрээ хоёр сар болоод сольдог. Орж ирж байгаа хүмүүс байцаагаа таллачих, талхаа таллачих гэсэн хүмүүс байна. Бүр болохгүй бол таллаж өгчихөөд талыг нь өөрсдөө идчихнэ" гэлээ.