Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

Ардчилсан намын бүлгийн хурлаар Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Тус нам нь дотроо хоёр хуваагдсан гэж яригдаж байгаа ч анхан болон дунд шатандаа нам нэг талдаа байгаагаа харуулан улс орон даяар өчигдөр Ардчилсан Намын бүх гишүүдийн Онц хурал болсон. Энэ үеэр АН-ын Бүлгийн даргаар Д.Ганбат ажиллах ёсгүй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн байна. Харин Д.Ганбат өөрийгөө "Би жинхэнэ бүлгийн дарга, намайг хэн ч огцруулж чадахгүй. Тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Би ажлаа хийж байгаа" гэж мэдэгдэж байгаа аж.








