Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Өрөг хэлэлцүүлэг “Ирэх өвөл хот хөлдөх нь, том төслүүдээ хөдөлгөе” сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
- Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг тбб тэргүүн Д.Пүрэвбаяр
- “МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатар
- Эдийн засагч Г.Батзориг
- ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн багш доктор Д.Үлэмж
Таван толгойн цахилгаан станцын тендерийн үнэлгээ хийгдэж байгаа. Гэхдээ тендерт Оросын нэг, Хятадын зургаан компани урилга авсан боловч ганцхан компанид тендерийн материал ирсэн. Тэр нь тендерийн шалгуурт тэнцээгүй. Энэ нь манай эрчим хүчний төслүүдийн улс төржилтөөс айгаад компаниуд материалаа ирүүлэхгүй байна уу. Шалтгаан нь юу гэж харж байгаа вэ?
ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн багш доктор Д.Үлэмж
- Эдийн засаг чөлөөт зах зээл рүү шилжсэний дараа тав, зургаан жил болоод эрчим хүчний асуудал дээр тулдаг. Бүх улсууд тулсан. Одоо манайх тулчхаад байна. Өнгөрсөн сард эрчим хүчний сэргэлтийн бодлого гээд хэлэлцүүлэг боллоо. Эрчим хүчний салбарынхан. Тэнд сайд 22 арга хэмжээг нэрлэж байсан. Энэ 22 арга хэмжээнээс бид эрэмбэлээд үзэх юм бол есөн центээр цахилгаанаа зарж болох хөрөнгө оруулалтаа маш бага хугацаанд нөхөж олж чадах төслийн байршил бол Таван толгойн дулааны цахилгаан станц гэж харагдаж байна. Койнд хэчнээн төгрөг гарав. Их наядаар хэмжигдэх мөнгө Монголоос гарчихлаа. Босчихлоо. Хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгжүүд зах зээлд ийм хэмжээний мөнгө байгааг харууллаа.
- Манай төрд бол тийм төсөл хийх мөнгө байхгүй. Олон нийтийн оролцоог хангасан хувилбар дэвшүүлэх хэрэгтэй. Бонд байдлаар эсвэл IPO байдлаар гэх мэт. Хувийн аж ахуйн нэгжүүд байна. Хөрөнгө босгоод даруйхан энэ төслөө хэрэгжүүлэх юм бол боломжтой гэж бодож байна.