Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Өрөг хэлэлцүүлэг “Ирэх өвөл хот хөлдөх нь, том төслүүдээ хөдөлгөе” сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
- Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг тбб тэргүүн Д.Пүрэвбаяр
- “МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатар
- Эдийн засагч Г.Батзориг
- ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн багш доктор Д.Үлэмж
Том төслүүд өнөөдрийг хүртэл хөдөлж чадаагүй нь улс төржилт гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ улс төржилтийн ард юу байдаг вэ? Үнэхээр бидэнд дотоодын компани барьж чадахгүй гэсэн хардлага байна уу? Эсвэл үнэ тариф дээрээ тохирч чаддаггүй юм уу?
“МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатар
- Хувийн хэвшлийн станц барьсан компаниуд оролцоод, зарим компаниуд нь гаднын хөрөнгө оруулалтаар орж Таван толгойн станцыг барья гээд засгийн газарт хандсан. Шийдэгдэх шатандаа явж л байсан. Засгийн газрын хуралдаанаар орох нь, одоо шийд гаргах гэж байна гээд явж байтал зогсоочихсон. Яасан гэхээр, Төр өөрөө барина гэдэг. Энэ хэдхэн жилийн өмнө болсон асуудал шүү. 3-4 жилийн өмнө юм. Гэтэл төр одоо цаасан дээр л станцаа бариад байдаг. Энэ худлаа.
- Хувийн хэвшлийнхэнд чадвар чадамж нь байна. Мэргэжилтнүүд нь байна. Хөрөнгө оруулаад ирэх боломжууд нь байна. Бид одоо өрөвдмөөр. Давтамжаа Оросоос тохируулдаг. Орой ачаалал ирэхээр Оросоос цахилгаанаа авдаг. Тэндээс нэг шугам нь тасарчихвал нэг хэсэг нь харанхуй болж байдаг. Оросын Сибирийн эрчим хүчний хараат системтэй шүү дээ. Шулуухан хэлэхэд бид Монгол улсын эрчим хүчний систем нь гээд ярьдаг. Үнэн хэрэгтээ бидэнд систем байхгүй. Үүнийг зөв ойлгоод, гаргалгааг л хурдан гаргах хэрэгтэй.
- Хамгийн гол нь одоо явж байгаа төслүүд байна. Дорнодын 50 Мбт байна. Энэ бол хэвийн үргэлжлээд явж байгаа. Үүний хамгийн эхний төсөл Таван толгой. Бид энэ том Таван толгойн станцыг барьж байж Оюутолгой гэдэг том айлд цахилгаан эрчим хүчээ зармаар байна. Усан цахилгаан станцын төсөлд ормоор байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд орчихвол Монгол улс Оросын хараат байдлаас гарах боломж бүрдэнэ.
- Цахилгааны эх үүсвэрүүд болох Дархан, Эрдэнэт, Дорнодын станцын засвар хийх тендерт нь ордог компани байхгүй болсон. Зарим нь хоёр удаа тендер зарлаад гүйцэтгэгч олоогүй. Үүний шалтгаан, Нэгдүгээрт, төсвийг нь урьдчилж хийгээд тендер зарладаг. Зарим нь одоо бараг хуулиас давсан шахуу нөхцөл шаардсан тендерүүд зарладаг учраас тендерт материалын үнэ өссөн, тээвэр ложистикын зардал өссөн үед компаниуд алдагдалд орохоор хэмжээнд байгаа учраас энэ тендерүүдэд орох компани олдохгүй болсон. Ордог компани олдохгүй болно гэдэг нь станцуудын үндсэн тоноглолуудын их засвар, урсгал засварууд энэ зундаа хийгдэх боломж байхгүй болох нь. Тиймээс ирэх өвөл урьд өвлүүдээс хамаагүй хүнд өвөл болно гэж харагдаж байна. Тэгэхээр эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал.
- Хоёрдугаарт, урьд урьдын Засгийн газрууд, урьд урьдын сайдууд нэг нэгнийхээ гаргаж ирсэн мөрийн хөтөлбөрийг үгүйсгэдэг, нэгнийхээ гаргасан төслийг зогсоодог, дараагийнх нь гарч ирээд шал өөр зүйл санаачилдаг. Ийм л байдалтай байна.