20 настайгаасаа найман хэл сурсан Б.Оргилтой ярилцлаа. Түүний хувьд Англи, Итали, Франц, Испани, Орос, Хятад, Япон, Герман хэлүүдийг бие дааж сурсан. Хэл сурахад хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа хаанаас эхлэх үү? Юунаас эхлэх үү гэдэг. Хамгийн гол нь эхлэх нь чухал. Хүмүүс сурсан зүйлээ хоолтойгоо олиод идчихлээ гэдэг ч нэг сар завсарлаад хийсэн ч өмнөхөөсөө ч илүү сайн сурах боломжтой. Учир нь тархи нэг сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй гэсэн юм. Тэрбээр программ хангамжийн мэргэжлээр сургуулиа төгссөн. Хэл сурах нь түүний хобби учраас чөлөөт цагаараа суралцдаг. Мөн дахин нэмж 10 хэл сурч байгаа. Учир нь хэл сурах бол насан туршийн үйл явц гэлээ.
Энэ талаар тэрбээр "20 нас хүртэл зөвхөн Монгол, Англи хэлтэй байж байгаад 20 наснаасаа хойш полиглот болъё гэж шийдсэн. Полиглот Поли гэдэг нь олон, лот гэдэг нь олон хэлтэй гэсэн утгатай. Миний ерөнхий мэргэжил бол биш. Хажуугаар нь хийдэг хобби. Их сургуульд би анх онолын физикээр сурч байгаад солиод программ хангамжийн мэргэжлээр төгссөн.
Энд тэнд монгол хэлний хэлтэрхийнүүд хүртэл явж байгааг анзаарч эхэлсэн. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрэн маш том байсан шүү дээ. Одоо Турк хэлийг сурахад дэвтрийг хүртэл дэвтэр гэдэг юм байна билээ. Турк хэлээр би ярьдаггүй л дээ. Энэ ярьдаг найм, есөн хэлээсээ илүү бас дахиад арван өөр хэлийг би сурдаг. Тэр болгонд тухайн улсын соёл түүх болгон нь нэвт харагдаад эхэлнэ. Оросын купет гэж худалдаж авах гэдэг үг английн шопинг гэж хоёр үг өөр сонсогдож байгаа мөртлөө нэг үндэстэй хоёр үг байдаг гэх мэт. Тэгээд францаар саван гэдгийг саван гэдэг. Италиар сапун гээд тэр сапун нь англи руу орохоороо soap болчихдог. Тэгээд монголд очихоороо саван болчихдог.
Үүнтэй холбоотой зорилго гэвэл мэдээж дэлхий даяар аялмаар байна. Бас зөндөө олон номууд бичмээр байна. Ер нь бол полиглот коммунити байдаг. Тэр нь надад маш их сонирхолтой санагддаг. Полиглот коммунити гээд дэлхийн мундаг олон хэлээр ярьдаг хүмүүс хоорондоо үргэлж холбоотой байдаг. Би тэр хүмүүстэй холбоотой байдаг. Одоо жишээ нь би юүтүб дээрээ Франц хэлний багштай хийсэн видео байгаа. Тэр багш маань надаас нэгхэн насаар ах хэрнээ 15 хэлээр үнэхээр мундаг ярьдаг. Үүнээс маш их урам авсан.
Би жишээ нь франц хэлний онлайн хичээлүүд оруулдаг. Orgil academy өөрийнхөө вэб сайт дээр өөр сурсан хэлүүдийнхээ хичээлүүдийг оруулах гээд ажиллаж байгаа. Над руу бараг 1000 хүн тийм мессеж илгээж гэсэн байх. Яг л нэг адилхан асуултыг асуудаг. Олон хэлийг зэрэг сурах, хоёр туулай хөөсөн хүн шиг болчих юм уу ч гэдэг юм уу эсвэл ер нь яг ямар арга барилаар сурах вэ, яаж эхлэх вэ гээд. Яаж ч хамаагүй эхэл. Хэл сурах нэг л арга байгаа. Тэрийгээ л нэг оролдоод бүтэлгүйтчих юм бол ахиж сурахгүй юм шиг бодоод байдаг. Алдсан бол засаад давтамжуудыг нь ихэсгэдэг ч юм уу тэгж байж л сурна. Тийм учраас хаанаас ч хамаагүй эхлэх ёстой.
Хоёр сарын дотор хэл сайн сурах гээд би таван жилийн өмнө видео оруулж байсан юм л даа. Тийм сэтгэхүйтэй байх юм бол маш хэцүү. Үнэхээр хоёр сарын дараа нэг шалгалт өгөх гээд байгаа ч юм уу тийм шаардлагатай бол бас яах вэ? Арга барил тусдаа байгаа. Гэхдээ тэгэхийн тулд маш их золиос гаргана. Маш их тархи ядарна, ер нь бол тэмцээнд орох гэж байгаа хүн шиг л бэлдэх ёстой гэсэн үг" гэв.