Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Сүүлийн гурван жил дэлхий даяар цар тахалтай хөл нийлүүлж амьдарлаа. Үргэлжлээд Орос Украины асуудал үүсэж, бид тааварлашгүй нөхцөл байдал дунд амьдарч байна. Ийм үед аливаа даатгал эрсдэлийг хааж, хариуцлагыг нэмэгдүүлж байдаг. Бид таамаглашгүй нөхцөл байдалд, бизнес эрхлэгчид эрсдэлээс хэрхэн хамгаалах ёстой талаар Бодь даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбаяртай ярилцлаа.
Тэрбээр,
- Бид бүх л эрсдэлээс хамгаалах боломжтой. Манайд дотоодын даатгалын салбар сайн хөгжөөгүй. Бизнесүүд, байгууллагуудын зарцуулдаг хөрөнгө мөнгө хязгаарлагдмал байдаг шүү дээ. Түүнийгээ бараг зардал гээд тооцчихдог. Энэ тохиолдолд байгууллага юуг даатгаж байна гэхээр зөвхөн хөрөнгөө даатгаж байгаа юм. Тодорхой шаардлагатай хариуцлагуудаа даатгаж байгаа. Уг нь бизнесийн тасралтгүй байдал, ирээдүйг төлөвлөчихсөн тохиолдолд ковидын, эсвэл бусад зүйл нөлөөлөхгүй.
- Орос Украины дайнаас үүдэн хил хорио, инфляцын асуудал бий болж байна. Энэ бүхнээс хамгаалах боломж ч байгаа. Гол нь даатгалын салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
- Ковид 2020 оноос эрчимжихэд даатгалын салбар өндөр хөгжсөн Европын орнууд, АНУ бизнесүүдийн үйл ажиллагаагаа зогсоосон. Ингээд энэ хугацаанд олоогүй орлогоо даатгалаас авч эхэлсэн юм. 2019-2021 онуудад Европ, Америкийн даатгалын салбарт асар их нөхөн хөтөлбөрүүд гарсан шүү дээ. Үүний нөлөөгөөр даатгалын хураамж 12-24 хувиар өсөөд байгаа. Бүх нөхцөл байдлыг бид таамаглах боломжгүй. Боломжгүй учраас арилжааны даатгалууд, ердийн даатгалын салбар гээд байж байдаг.
- Ердийн даатгалын салбар хувь хүнд ч чухал хэрэгтэй. Жишээ нь нэг хүн мэргэжлээрээ мэргэшихийн тулд 5-10 жил шаардлагатай. Энэ хугацаанд санхүүгээ төлөвлөөд даатгал руу шилжүүлээд байх юм бол эрсдэлд бүдрэхгүй. Эрүүл мэнд, гэр бүлийн гээд ямар ч асуудал гарсан шүү дээ.
- Бизнесийн хувьд ч 5-10 жилийн дараах алсын хараа, стратеги зорилго, дунд хугацаа, урт хугацаа гэж тавьдаг. Энд хүрэхэд бүх үүсэж болох эрсдэлүүдээ даатгал руу шилжүүлээд үнэхээр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын эрсдэлүүдээ өөрсдөө аваад явдаг ийм онцлогтой.
- Улс орон ч гэсэн үүнтэй адилхан шүү дээ. Нийтээрээ гамшигт өртөнө. Бүгдийг нь төрөөс даана. Төрд тийм нөөц боломж байгаа билүү. Тэгэхээр энэ бүгдийг хувийн даатгалын салбар руу шилжүүлээд эхэлбэл томоохон хэмжээний гамшиг боллоо гэхэд тэр хугацаанд хувийн даатгалын салбар чинь хүчирхэг болно. Санхүүгийн нөөц нь бүрдээд эхэлнэ. Ингэх тусам даатгал руугаа төрийн том ачааллуудыг шилжүүлээд явчихна шүү дээ.
- Дахин нэг жишээ ярихад, 2005-2008 онуудад зуд болсон. Нийт малынхаа 20-30 хувийг алдсан. Тэрийг эргээд төр ч малжуулж санхүүжүүлж чадахгүй. Тэгэхээр иргэд маань хот руу нүүж ирнэ. Хот руу нүүж ирэхээр гэр хороолол өргөжнө. Тэгээд агаар усны бохирдол, хөрсний бохирдлын тэнцвэр алдагдаж, утааны асуудал ч үүсэж байна. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулах боломж нь даатгалын салбар гэдгийг л нийтээрээ ойлгож авах хэрэгтэй юм шиг.
- Хүмүүс өнөөдөр хураамж төлчхөөд нөхөн төлбөр авсангүй гээд байдаг. Хураамж нь даатгалын компани дээрээ нөөц болоод ирээдүйд учрах эрсдлийг даана. 10 жилийн өмнө даатгалын нийт хөрөнгө нь 20 гаруй тэрбум байсан. Одоо 400 гаруй тэрбум. Ингээд өсөөд явдаг юм. Энэ нь эрсдэлийг даах чадамж нь нэмэгдээд явж байна гэсэн үг.