Энэ удаагийн Бизнес өрөг нэвтрүүлэгт олон шинэ санаа, мэдээлэл ярилцан гарааны бизнес хийх гэж буй залуустаа зориулж Голомт банкны мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэгээс дараах хөрөнгө оруулалт шаардахгүй хэрнээ зайлшгүй хэрэгтэй технологийн ямар бизнес эхлүүлж болох талаар дараах зөвлөгөө мэдээллийг авлаа.
-Бизнес хийчихье боломж байна гэж бодож байгаа ч гэсэн санаагаа олохгүй байгаа залууст зориулаад хэлбэл нэг их хөрөнгө оруулалт шаардахгүй гэхдээ зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа технологийн ямар бизнес байж болох вэ? Апплекейшин ч юмуу?
Усны төлбөр. Гэртээ очиход хаалган дээр наачихсан байдаг шүү дээ. Усныхаа дугаарыг хараад хэд гарч гээд тоог нь хараад энэ утас руу мессеж бидэг.
Эсвэл бичихгүй болохоор өмнөх саруудын дунджаар явчихдаг тийм үү? Гэртээ байхгүй байсан бол байж болно шүү дээ.Тэгэхээр би технологи талаасаа бодохдоо тоолуурыг хэмждэг хэмжигч Хятадаар дүүрэн Монголд манай ШУТИС-н хүүхэд залуучууд бүгд хийдэг. Тэрний дараа WiFi хэрэгтэй. WiFi-гүй айл алга. Айл болгон ус хэрэглэж байгаа. Төлбөр тооцоо хийх бүх санааг нь банк гаргачихсан байна. Тэгэхээр ерөөсөө бүх юм нь бэлэн гэж хэлж болно. Бараг ингээд угсраад аваад ингэж хийнэ гэдэг шиг бид дижитал технологи гээд байгаа IUT-г орхигдуулаад байгаа нэг хэсэг байгаа. Тэрэн дээр нь л нэг ажиллаад шийдэл санал гаргахад Start up компани гараад ирж байгаа юм.
Би бол гал тогооныхоо өрөөний тавиурын доогуур мөлхмөөргүй л байна. Нэг нь гар утсаараа гэрэл тусгаад л. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа иймэрхүү асуудлуудыг л шийдээч дээ. Асуудлыг барьж аваад эхлэхэд л нэг Start up компани шүү дээ. Энгийн юмыг ч гэсэн харах ёстой юм болов уу. Тэгээд оюутнууд нэг клуб байгуулаад хийчхэд би бол шууд дэмжинэ. Үнэхээр тийм зүйл хийх гэж байгаа бол манай голомт банк төлбөр тооцооны холбогдолтой зүйлийг нь шийдээд өгье тэр чинь бүр автомат.
Бүх юм нь бэлэн байхад гарахгүй байхыг бодоход манайхан бас арай том бодоод байдаг юм уу. Гэнэт л Google-н хэн хийсэн юм бол яаж хийсэн юм бол гэж бодоод л. Гэтэл яг өнөөдөр 10 хүний амьдралыг аваад явчих Start up компани гэхдээ монгол улсын 400 гаруй мянган гэр бүлийг мөлхүүлэхгүй тийм л амьдрал байна. Старт ап хийж болохоор санаанууд бий. Усаа гамна гэчхээд би хэдэн литр ус хэмнэдэг эсвэл зарлагадаад байгаагаа мэдэхгүй юм чинь яаж гамная гэж бодох вэ? дээ.