Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдол болон сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Бид үүнтэй холбоотогоор эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлд мах, гурил, нефтийн үнийг барих бодлого явуулахаар тусгасан. 2013 оны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс болж долларын ханшаа барьж чадахгүй алдсан гэж эдийн засагчид үздэг. Мах, гурил, нефтийн үнэнд зохицуулалт хийх нь хэр зэрэг оновчтой вэ?
Энэ арга хэмжээг нь үнэ тогтворжуулах гээд өөрсдөө буруу нэрлээд байгаа юм шиг надад санагдаад байгаа. Нэгдүгээрт үнэ тогтворжуулна гэдэг нь шууд тухайн бараа бүтээгдэхүүний үнийг автоматаар зах зээл дээр барих гэдэг асуудлыг хүмүүст ойлгуулаад, нийгэмд хүлээлт, буруу ойлголт үүсгэдэг.
Одоогийн нөхцөл байдал нь мах, гурил, шатахууныг тогтворжуулах асуудал. Урт хугацаандаа биш гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Магадгүй жилийн дотор энэ өсөлтийг багасгах арга хэмжээ болов уу гэж харж байгаа.
2013 оны үнэ тогтворжуулах хөтөлбөр бол яалт ч үгүй урт хугацаанд хэрэгжсэн. Цаашдаа мах, гурилын үнийг тогтворжуулаад явна гээд төв банкнаас санхүүжилт гаргахгүй. Монгол банк төсвийн бодлого хэрэгжүүлээд байна, болих хэрэгтэй гээд болиулчихсан. Одоогийн нөхцөл байдал дээр Монгол банк мөнгө хэвлэхгүй гэж сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч ч хэллээ. Тэгэхээр мөнгө төсвөөс гарна. Төсвөөс гэхээр одоо байгаа зардлаа танах уу? Аль эсвэл нэмж дарамт үүсгэж байж төсвийн тодотгол хийх замаар тэр мөнгийг гаргах уу? гэдэг хоёр асуудал байгаа. Хэрвээ тодотгол хийх замаар гаргах юм бол төсөв тэлээд дахиад инфляц дээр дарамт болно. Байгаа төсөв дотроо ач холбогдлын эрэмбээр нь өөрчлөөд энэ мөнгийг гаргаж авах юм бол одоогийн арга хэмжээн дээр шийдэл болохуйц арга хэмжээ гэж харж байгаа.
-Энэ хуулийн төслийн хүрээнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авалтыг дэмжиж байгаа. Лондонгийн металын биржээс 5% хувийн илүү үнийн саналыг алт олборлогчдод санал болгож байна.Энэ нь валютын хомстолоос сэргийлж чадах уу?
Монголд валютын орох гарах урсгал дээр нүүрс, зэс, алт чухал байна. Үүнээс бид валютаа олж байгаа шүү дээ. Нүүрс өнөөдөр хангалттай гарахгүй байна. Зэс ч гэсэн одоо тодорхой хэмжээгээр саатчихаад байна. Энэ үед бидэнд алт л хэрэгтэй. Алт бол зэс, нүүрсээ бодвол экспортын орлого олж ирдэг. Дээрээс нь урсгал зардал багатай нүүрс шиг тийм их шатахуун хэрэглээд л, дугуй засвар энэ тэр гээд янз бүрийн юм хэрэглэхгүй. Тэгэхээр онгоцоор зөөгөөд явсан ч болохоор. Яагаад монгол банканд тушаах ёстой вэ гэхээр нийт валютын нөөцийнх нь 20-25% нь жил болгон алтнаас орж ирдэг 800 сая доллар. Үүнийг л нэмэгдүүлэх юм бол манай валютын орлого экспортын орлого нэмэгдээд богино хугацааны хамгийн зөв шийдэл гэж харж байгаа.
2020 онд нийт экспортын бараг 10%-г эзэлдэг байсан. Тэр бол яалт ч үгүй валютын нөөцөө нэмэгдүүлэх гэсэн бодлоготой холбоотой. Бидэнд богино хугацаанд валютын ханшийг тогтворжуулах, иргэдийн хүлээлтийг өөрчлөх нь гол асуудал. Тийм учраас Лондонгийн металийн бирж дээрх үнээс бол өндөр үнээр авна. Монгол банк бол үнэ цохиж аваад, гадагш гаргаад валютын орлогоо бүрдүүлнэ л гэсэн санаа гарч ирж байгаа юм.
-Инфляци 15% өссөн. Энэ өсөлтөд цар тахал, хил гаалийн гацаа нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Гэхдээ үүнээс өөр нөлөөлж байгаа зүйл байгаа юу?
Ковидын хоёр жилийн хугацаандмаш их мөнгө хэвлэсэн. Америк ч гэлтгүй дэлхийн бүх улс орнуудад хэвлэсэн. Монгол ч хэвлэсэн. Жишээ нь Америк ч сүүлийн хоёр жил нийт долларын 40% нийлүүлэгдсэн гэж бодохоор асар их хэмжээний мөнгө нийлүүлсэн харагдаж байна.Гэхдээ энэ асуудлаас сэргэж чадахгүй байгаа инфляцтай дэлхий нийтээрээ зууралдаж байгаа гол шалтгаан бол нөгөөх л хөл хориотой холбоотой арга хэмжээ. Мөнгө хэрэглэ хэрэглэ гээд хэчнээн өгөөд байгаа ч гэсэн нөгөө талдаа нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхийн тулд зургаан улсаас хамаарчхаад байгаа юм. Энэ үед инфляцийг мөнгө хэвлээд эдийн засгаа босгож чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Нийт төсвийн 40 орчим хувь нь халамж руу шууд явж байна. Дээрээс нь бас Монгол банкнаас хямдралтай зээлийн эх үүсвэрүүд маш ихээр гаргасан. Ингээд аваад үзэхээр бэлэн мөнгө тараалт их нөлөөлсөн. Нөгөө талдаа хил гаалийн асуудал, Орос Украинтай холбоотой асуудал, урд хөрштэй холбоотойгоор манай гол бүтээгдэхүүн хил дээр гацсан шүү дээ. Энэ нөхцөл ч бас нөлөөлж байгаа. Ингээд маш олон хүчин зүйлийн нөлөөллөөр өнөөдөр инфляц бий боллоо.
Одоо үүсчихсэн байгаа нийлүүлэлтийн гаралтай инфляцыг Монгол банкны бодлогын хүү эмчлэхгүй. Монгол банкны бодлогын хүүг өсгөсөн гол шалтгааныг валютын ханшны хүлээлтийг бууруулах гэсэн оролдлого юм болов уу гэж харж байна.
-Тэгэхээр өнгөрсөн жил зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг бууруулж байсан? Эргээд ингээд өсгөчихөөр зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт багасах уу? Бизнес эрхлэгчидэд зээл олдохоо болино гэсэн үг үү?
Бодлогын хүү өслөө гэхэд арилжааны банкуудад хоёр сонголт гарч ирнэ. Төв банк өндөр өгөөжтэй үнэт цаасан дээр байршуулах уу? Зээл гаргах уу? Таны хэлдэг шиг зээл гаргах сонирхол нь буураад ихэнх банкнууд яг тэр бодлогын хүүг зарласан өдрөөс эхлээд бүх том зээлүүдээ зогсоогоод , хүсэлт авахаа хойшлуулчхаж байгаа юм. Нөгөө талдаа хадгаламжийн хүү өсөж байна. Гэтэл өнөөдөр зарласан мэдээллээс харахад нийт 3000 данс эзэмшигч буюу нийт хадгаламж эзэмшигчийн нэг хүрэхгүй хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 50%-г эзэлдэг гэж байна шүү дээ. Асар их хэмжээний хадгаламжийн төвлөрөл Монголд байгаа юм.
Тэгэхээр цөөхөн хэдхэн хүн энэ дээр хадгаламжийн хүүгийн орлогоо нэмэгдүүлэх нь. Гэхдээ эсрэгээрээ иргэд тэрийг нь одоо ашиглаж бизнесээ явуулдаг. Тэрийг нь ашиглаж ажил амьдралаа залгуулдаг. Ийм иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн дарамтад унах нь гэдэг ойлголт байгаа. Тооцоогоор бол одоогийн байгаа санхүүжилтийн өртөг 20-30 орчим хувиар нэмэгдэнэ. Зээлийн гэрээ графикаа өөрчлөх юм бол эсвэл шинээр зээл авсан нөхцөлд 20-30 хувиар санхүүжилтийн өртөг нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа юм.
Зах зээл дээрх эргэлт илүү хумигдаж эхэлнэ. Энэ нь илүү үнэ цэнэтэй зээлдэгчдэд банк зээл олгох сонирхолтой болно. Ялангуяа хэрэглээний зээл дээр хязгаарлалтууд явах юм бол эргээд банк бус руу шилждэг зүйл байдаг. Энэ бол сүүлийн 2017 оноос хойш өр авлагын харьцаа гээд монгол банк макро зохистой бодлого хэрэгжүүлсний дараа л гарч ирсэн үзэгдэл шүү дээ. Банкнууд дээр өр авлагын харьцаа хязгаарлачихсан. Нийт жилийн орлогын 60 хувиас хэтрэхгүй зээл авах ёстой шүү л гэдэг дүн гэсэн үг.
Өнөөдөр банк бусын зээл нэг их наяд давчихсан явж байна. Банк бус дээр ч гэсэн өндөр хүүтэй зээл, давхар зээлтэй болж байна. Дээрээс нь зээлийн дарамт өндөр болж байна гэсэн үг. Үнэхээр хязгаарлах байсан бол банк бусын зах зээлд энэ арга хэмжээг авах нь зөв байсан гэдэг нь одооноос харагдаж байна л даа. Тиймэрхүү нөхцөл байдал руу дахиад орчих вий гэсэн айдас бол байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр шиг тийм урт хугацааны зүйл гэж нэгдүгээрт харж байх шиг байна. Хоёрдугаарт үүнийг далимдуулаад хөгжлийн банк шиг жижиг дунд бизнесийн зээл шиг, сан шиг мөнгө идчих вий дээ гэсэн айдас бол маш их байна. Хөгжлийн банктай холбоотой асуудал одоо хүртэл байна.
Хамаарал бүхий хэдэн том аж ахуйн нэгжүүд л орж ирдэг. Энэ дээр ямар нэгэн тохироо явчих вий дээ ямар нэгэн луйвар тийм ямар нэгэн хардлага хөгжлийн банктай холбоотой хардлага өндөр байгаа. Тэгэхээр үнэхээр одоо тэрийгээ хэрэгжүүлж явж чадахыг мэдэхгүй.
Нүүрснээс жилийн 36 сая тонн төсөвлөчихсөн байсан бол одоо юун 36 сая тонн. Оны төгсгөлд бараг 20 сая тонн хүрэх үү? Үгүй юу болчихсон. Хятадад намын их хурал нь болох гээд дахин сонгууль болох гээд ялангуяа 0 ковид гэдэг бодлогоо алдаа биш гэж батлахын тулд үргэлжлүүлэн маш их зардал төлж нам нь явуулсаар байгаад манай гадаад худалдаан дээр энэ хязгаарлалтууд үргэлжлэхээр байхыг харуулж байгаа. 9 сар хүртэл энэ хил гаалийн асуудал ялангуяа Хятад талд шийдэгдэх нь тодорхой бус байдал маш өндөр байгаа юм. Энэ нөхцөл байдлаа харах юм бол төсөвт бүрдэх орлого маш бага байх нь гэж харагдаж байгаа.
-Манай улс ойрын жилүүдэд жил тутам эдийн засгаа 10 гаруй хувьтай өсгөнө гэсэн зорилттой ажиллаж байсан. Гэтэл дэлхийн банкнаас манай улсын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 2,5%-тай байна гэж гаргасан байна. Хил гаалийн асуудалтай холбоотойгоор экспортоо хангалттай төлөвлөсөн хэмжээнд хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай улсын энэ жилийн эдийн засгийнөсөлт ер нь танд ямар харагдаж байна?
Энэ жилийн хувьд яг сая бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор гол өсөлт бол банкны зээлээр явж байсан. Банкны зээл нэмэгдэнгүүт аж ахуйн нэгж нэмэлт бараа бүтээгдэхүүн худалдаж аваад эргээд тэрэнгүүрээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлээд ажилчдын цалин хөлс нэмэгдээд ашиг нэмэгддэг тийм процесс энэ жил явахгүй нь ээ. Тэгэхээр бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор зээлийн олголт бол буурах нь зээлийн олголт буурч байгаа учраас энэ жил яг дэлхийн банкны таамаглаж байсан шиг монгол банкны таамаглаж байгаа шиг 2 орчим хувьд байх буюу 2021 онтойгоо ижил өсөлттэй гэхдээ нөхцөл байдлын хувьд нэлээн хүнд жил байх болов уу гэж харж байгаа.
Дүгнээд үзэхэд макро эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлого гэдэг зүйл бид нарт байхгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өмнө нь бид нар ямар байдлаар нөхцөл байдалд хандаж байсан гэхээр хил хаалаа экспортын орлого 40% уначихсан дараа нь бол бид нар ковидыг л давчих юм бол хилээ оруулахгүй бол эдийн засаг сэргэнэ гэж бодож байсан. Тэрний дараа вакцин л олоод ирвэл эдийн засаг сэргэнэ гэж бодож байсан. Ингээд нэг гал унтраах аргаар юманд хандаад яваад байсан. Гэтэл дэлхийн улс орнуудын репорт дээр юу гэж байсан гэхээр ковидын үе яах вэ дараах үе чинь аягүй хүндрэлтэй шүү гэдгийг маш олон удаа сануулж байсан. Тэрэнд бэлдсэн бид нарт ямарч бодлого байгаагүй. Манайд 1-2 жилээ харсан бодлого огт алга. Тэрнийхээ хор уршгийг одоо амсаж байна. Ялангуяа Монгол банк, Засгийн газрын зарлаж байгаа бодлого бол үнэхээр бүх юм дуусчихсаны дараа зарлаж байна.Одоогийн нөхцөл байдал үүсэх нь өнгөрсөн жил тодорхой байхад эрт арга хэмжээ авч, иргэдийнхээ хүлээлтийг өөрчлөх ёстой байсан. Ялангуяа сая валютын ханш дээр үнэхээр хүлээлт алдсан. Нэгэнт зах зээл дээр хүлээлт явчхаж байгаа учраас араас нь хичнээн орилоод ямарч нэмэр байхгүй. Тэгэхэд хэтэрхий хожимдсон арга хэмжээ аваад байна. Урт хугацаагаар төлөвлөж, арга хэмжээ авах хэрэгтэй.