Манай Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дохионы хэлмэрч, орчуулагч мэргэжилтэй Б.Мядаг оролцлоо. Тэрбээр анх нөхрөөсөө дохионы хэл сурчээ. Түүнийг сонсголгүй хүнтэй гэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан ч одоо тэднийг дэмждэг байна. Тэрээр ер нь хүн сонсголтой ч бай, сонсголгүй ч бай харилцахад бие биеэ мэдрэх нь л хамгийн чухал, шударга, ажилсаг, ямар нэгэн ажлыг ерөөсөө голдоггүй. Бас миний төлөө, үр хүүхдийнхээ төлөө маш их тэмцэж байгаа байдал нь дахин тэр хүнд дурлах боломжийг олгосон гэж нөхрийнхөө тухай онцолсон юм.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? намайг Б.Мядаг гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа шүлэг уран яруу найраг унших дуртай хүүхэд байсан. Одоо бол дохионы хэлмэрчээр ажилладаг. Амьдралын шаардлагаар дохионы хэлийг сураад одоо мэргэжил болгоод эзэмшээд явж байна.
-Амьдралын шаардлагаар дохионы хэл сурсан гэлээ шүү дээ? Энэ талаараа ярихгүй юу?
Манай нөхөр сонсголын бэрхшээлтэй хүн байдаг. Хадам ээжийн хэлснээр нөхөр маань хоёр нас арай хүрээгүй байхдаа цахилгаан менингит гэдэг өвчин тусаад хүчтэй тарианы улмаас сонсголгүй болсон гэсэн. Гэр бүлийнхээ хүнтэй 2003 онд үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан. Ханьтайгаа ханилаад 17 жил болсон байна. Тэгээд нөхрөөсөө дохионы хэл сурсан даа.
-Та нөхрийнхөө ямар зан чанарт татагдсан бэ?
Ер нь хүн сонсголтой ч бай, сонсголгүй ч бай харилцахад бие биеэ мэдрэх нь л хамгийн чухал. Тэр минь шударга, ажилсаг, ямар нэгэн ажлыг ерөөсөө голдоггүй. Анх танилцахад тийм сайхан залуу байсан. Бас миний төлөө, үр хүүхдийнхээ төлөө маш их тэмцэж байгаа байдал нь улам их тэр хүнд дурлах боломж олгосон.
-Анх хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
Чи яагаад заавал ийм сонсголгүй хүнтэй суучихсан юм бэ? ийм сайхан бүсгүй байж гэдэг байсан. Зарим нэг нь болохоор чи бурхан байх аа ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө хүн нь одоо яачихсан болоод ингэж хэлээд байдаг юм. Яг ийм хандлага одоо хэр нь байж л байдаг. Анх бол эцэг эх маань дургүйцэж байсан. Хоёр эгч маань ч гэсэн мэдэхгүй юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гээд л. Тэд нарын хувьд ч гэсэн анх удаа л ийм сонсголын бэрхшээлтэй хүн гэрт нь орж ирж байгаа шүү дээ. Ер нь миний талаас маш их сөрөг байсан. Амьдралын туршид яваад, хараад ирэхэд ээж, аав, эгч, хүргэн ах нар маань ч гэсэн нөхрийг маань их үнэлж бидний бодож байсан буруу байсан юм байна шүү. Чи ёстой зөв сонголт хийсэн гэж их хэлдэг.
-Танд нөхрийн тань хэлж байсан ямар үг сэтгэлээс нь гардаггүй вэ?
Би чинийхээ дуу хоолойг бас үр хүүхдүүдийнхээ дуу хоолойг ганцхан хором ч гэсэн сонсох боломж байдаггүй юм болов уу гэдэг үг хэлж байсан. Түүн дээр би их догдолж бас уйлж байв. Одоо ч гэсэн энэ үгийг хэлэхээр уйлах гээд л байдаг.
-Нийгэмд хүмүүс ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр янз бүрээр хүлээж авдаг. Хүмүүсээс ирэх хандлага ямар байдаг вэ?
Чадлыг нь гаргаж чадвал сонсголгүй хүмүүс маш их чадвартай. Манай нөхөр хувиараа янз янзын л ажил хийдэг, жижиг тэрэгтэй байсан. Нөхөр маань машинаа томруулъя, хүүхдүүд маань ч гэсэн дөрвөн хүүхэд тул тоо нь олширсон. Тийм шаардлагаар нөхрийгөө дагаад зах руу очсон. Тэгэхэд Транскапитал гээд банк бус руу ороход хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хараагүй. Хандлагаас нь харвал уг нь хүн ярьж байгаа хүн рүүгээ харах ёстой шүү дээ. Гэтэл нийтлэг хандлага нь манай нөхрийг хөгжлийн бэрхшээлтэй болохоор дандаа над руу, хэлмэрч рүү хараад байдаг. Транскапиталын эдийн засагч энэ хүн зээл авах гэж байгаа юм уу гээд намайг хэлмэрч хийж байгааг ойлгоод одоо ийм бичиг бүрдүүлээд ир гээд нөхөрт маань тайлбарлаад хоёр, гурван удаа явуулахгүйгээр нэг л удаа явуулсан. Түүнд их баярладаг.
-Анх эерэг сэтгэгдэл төрүүлж, ялгавартай хандаагүй учраас та Транскапиталын байнгын үйлчлүүлэгч байх нь ээ?
Зөв ажилладаг хүнтэй таарсан л даа. Сонсголгүй хүн та бараг төлж чадах юм уу гэсэн хандлага байдаг. Транскапиталын тэр эдийн засагч маань тэгээгүй. Судлаад би танд хариу өгье гэдэг зүйлийг хэлсэн. Хамгийн анхны зээлээ бол Транскапиталаас авч байсан. Хойшдоо хоёр гурван ч зээл авсан. Транскапиталаас очоод л манай байнгын зээлдэгч гээд л харилцаа нь ч гэсэн анх байснаараа л байгаа, ерөөсөө өөрчлөгдөөгүй.
-Таны хувьд ч гэсэн машины хэрэгцээ их гардаг байх. Ярианаас тань харахад их шахуу цагийн хуваарьтай юм шиг байна лээ?
Надад бол машины хэрэгцээ байдаг. Зам дээр осол гарчихлаа энд сонсголгүй хүн байна ч гэдэг юм уу гэнэтийн юмнууд их гардаг. Тэр болгонд л нөхрийнхөө тусламжийг авна. Манай нөхөр намайг хүргэж өгдөг.
-Эрүүл мэндийн яамд ажиллахад танд ямар байсан бэ?
Эрүүл мэндийн яаман дээр анх Бямбаа эгч гардаг байсан. Тэгээд надад ээлжлээд гаръя гээд яамнаас Ганчимэг дарга санал болгоод би очсон. Битүү камертай,сэтгүүлчид, дарга нар байгааг хараад их сандарсан. Юу билээ гээд л. Эхний хоёр өдөр дохиогоо гацаж хийсэн. /инээв/
-Та ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?
Сонсголгүй хүн үйлчилгээ авчхаад юмаа ойлгоод за за би ингээд ерөнхийдөө ойлгочихлоо, одоо би энэний талаар ийшээ явах юм байна гээд баяр жаргалтай болчихсон үед нь би мэргэжлээрээ илүү их бахархдаг.
-Монголд дохионы хэлмэрч хэр хүрэлцээтэй байдаг вэ?
Яг албан ёсны дохионы хэлмэрч гэдэг статус Монголд байхгүй. Ямар ч байсан нөлөө бүхий, үйлчилгээгээ үзүүлээд олон жилийн туршлага хуримтлуулсан хүмүүс арав хүрэхгүй байна.
-Хөгжилтэй дурсамжуудаа хуваалцахгүй юу?
Анх танилцсан цагаасаа эхлээд л гэр бүлийнхээ хүнтэй байнга кино театрт очиж кино үздэг. Энэ тухайгаа найзууддаа ч юм уу, хэн нэгэнд ярихаар их инээгээд байдаг л даа. Монгол кино шууд сонсоод орчуулахад надад амар байдаг. Хадмал уншаад дохихоор дараагийнхаа хадмалыг харж амжихгүй түүн дээр их ачаалалтай ажилладаг. Тэгж ачаалалтай кино үзэж байгаа ч гэсэн тэр мэдрэмж гоё л байдаг. Нэг хөгжилтэй юм болж байсан. Кино театрт кинонд хөгжилтэй инээдмийн яриа ярингуут зэрийтэл бүгдээрээ инээгээд дуусаад намайг орчуулсны дараа хамгийн сүүлд манай нөхөр ганцаараа ха ха гээд инээхээр ойр хавийн хүмүүс гайхаад хардаг. /инээв/
-Таны ойрын хугацааны зорилго, төлөвлөгөө юу вэ?
Өөрийнхөө гэр бүлд амралт гаргаад Монгол улсынхаа гоё сайхан байгальтай газруудаар аялах мөрөөдөлтэй. Ер нь ажлаа ч гэсэн тогтвортой, тайван байлгахыг зорьж байна. Түүнээс биш одоо гэнэтийн юманд бол гүймээргүй байна. Төлөвлөөд тийм, тийм ажил хийнэ гээд төлөвлөгөөтэй л ажиллая гэж зорьж байна. Төлөвлөгөөтэй бас амаръя, аялъя гэж зорьж байна.
-Ярилцлагын төгсгөлд танд хүмүүст хандаж хэлэх үг байна уу?
Хүмүүсээ битгий залхуу байгаарай. Залхуу байна гэдэг чинь хүнийг ерөнхийдөө зогсоож байдаг. Ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ хандаж, чин сэтгэлээсээ үгээ хэлж бусдыгаа зөв ойлгоосой гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа