Монгол улсын Ерөнхий сайд Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ хэд хэдэн албан уулзалт хийсэн. Уулзалтын үеэр БНХАУ-ын талаас урт хугацааны бодлого болох “Алсын хараа 2050” эхний 10 жилд хэрэгжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ "Нэг Хятад" бодлогыг дэмжихээ хэлсэн. Энэ талаар олон улсын судлаач МУИС-ийн ОУХНУС-ийн дэд профессор Ж.Баттөрөөс ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГ ТА ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙНА ВЭ?
Хоёр орны энэ харилцааг эдийн засгийн харилцаа гэж үзэх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаанд хамийн гол нь харилцан ашигтай байх, үр дүнтэй байх ёстой байдаг. Тэгэхээр цаашид үлдэж байгаа БНХАУ-ын талаас нэгэнт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа юм чинь манай талаас хийх ажил маш их болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол манай талаас яаж энэ том хөтөлбөрийг үр ашигтай, ард түмэнд үлдэцтэй, хоёр улсын хамтын ажиллагаанд тод ул мөр үлдэхүйц хамтын ажиллагаа болгох вэ гэдэг дээр маш том зорилт ирж байгаа гэсэн үг. Манайд бол энэ анх удаагийнх биш 1960-аад онд Хятадын ерөнхий сайд Жоу Эньлай байх үед Монголд бас эдийн засгийн хамтын ажиллагааны ийм том хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ нь маш үр дүнтэй байсан. Харамсалтай нь харилцаа нь муудаад энэ хөтөлбөрүүд нь зогсож байсан юм билээ. Хамтарч төмөр зам барьж байгуулж ч байсан. Одоогийн энэ төмөр замыг тэр үед барьж байсан. Маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан байдаг. Тэгэхээр энэ бол магадгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээх боломж ирж байгаа. Хамгийн гол нь манай талаас яаж үр дүнтэй, зохистойгоор зөв дэмжлэг ашиглах вэ гэдэг том зорилт болж байгаа юм. Энэ бол бас бодэмжинэ гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бие биенээ дэмжинэ яаж дэмжих вэ гэдгийг нухацтай харах ёстой. Өөрөөр хэлбэл зээл авах гэж байгаа бол бас нөгөө талдаа болгоомжлох хэрэгтэй. Жижигхэн, өчүүхэн хэмжээний төсөл хийхэд заавал санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байдаг.
Тэгэхээр бид тэр том хэмжээний хэдэн их наядын хөрөнгө шаардагдах хэмжээний хөтөлбөрийг БНХАУ-аар дэмжүүлэх гэж байгаа бол энэ яг юуг хэлэх гээд байгаа юм бэ, зээл авах гээд байгаа юм уу эсвэл манай боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ худалдаж авах гэж байгаа юм уу зэрэг асуулт гарч ирнэ. Гэхдээ бид нэг талдаа бодолцох хэрэгтэй. Хамаагүй их хэмжээний зээл авах юм бол өрийн хавханд орно. Тэгэхээр энэ утгаараа бол манай улс салаа замын уулзвар дээр ирчихсэн юм шиг харагдаад байгаа. Одоо бидэнд ямар хувилбар байна вэ гэхээр эдийн засгаа босгоё гэвэл дотоодын эх үүсвэр муутай, гадаадын зээлээ яаж ашиглахаас л бидний хувь заяа шийдэгдэх гээд байгаа юм.
ЕРӨНХИЙ САЙД "НЭГ ХЯТАД" БОДЛОГЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛСЭНД ЗАРИМ ИРГЭД ЦАХИМ ОРЧИНД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГЫН ТУЛГУУР ЗАРЧМААСАА УХАРЛАА ХЭМЭЭН ШҮҮМЖИЛЖ БАЙНА Л ДАА. МОНГОЛ УЛС ХЭЗЭЭНЭЭС "НЭГ ХЯТАД" БОДЛОГЫГ ДЭМЖИЖ ИРСЭН ЮМ БЭ?
Манай улс огт зөрчөөгүй. 1993 онд БНХАУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүн дээр маш чухал хэдэн заалт байдаг. Энэ бол хоёр улс дотоодынхоо хэрэгт оролцохгүй, бие биенийхээ сонгож авсан замыг хүндэлнэ, аль болохоор хамтран ажиллана. Ард иргэдийн уламжлалт харилцааг дэмжиж явна. Үүн дээр суурилаад маш олон мэдэгдлүүд хийсэн. Манайх айлчлал болгон дээрээ “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ гэж хэлж байсан. Үүн дээрээ тууштай л байгаа. 1993 оноос хойшхи зүйл.