Өнөөдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа.
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр гардаг нарийн тооцоолуур гэж болно. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг.
Тус судалгааг дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд буюу 21 аймгийн эдийн засаг, Засаглал, Дэд бүтэц, Бизнес зэргээр шалгуур тавин харьцуулж үзсэн байна. Энэхүү судалгааг тус төвөөс арав дах жилдээ гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн гэв.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2021 Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа.Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг,Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговьаймаг1-рт эрэмбэлэгджээ.
Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.
Энэхүү үнэлгээнээс харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ. Засаглалын үр ашиг,бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийндундаж оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн байна.
Аймаг тус бүрээр нь харвал3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан байна. Үүнд Увс, Завхан, Орхон аймаг багтаж байна. Харин үлдсэн 18аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахадахисан байна.
Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:
- Дорноговь аймгийнзасаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, дэд бүтэц бүлгийн оноо өссөн. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж,өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
- Орхон аймаг ерөнхий үнэлгээгээр 2-рт (өнгөрсөн 9 жил1-рт эрэмбэлэгдэж байсан) эрэмбэлэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ;
- Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн;
- Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо ихээхэн буурчээ;
- Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий онообуурсан нь Увс, Завхан, Орхон аймгууд юм. Увс аймгийн оноо3.9-өөр, Завхан аймгийн оноо 1.3-аар, Орхон аймгийн оноо 0.1-ээрбуурсан;
- Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөгч 1 жилд хамгийн өсөлттэйнь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай аймаг 15-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
- 21 аймгаас Булган [21], Завхан [20], Дундговь [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймгийн хувьд Бизнесийн үр ашиг үзүүлэлт хамгийн муу байна
Өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ хамгийн их өөрчлөгдсөн аймгууд
2021онд эрэмбийн өөрчлөлт хамгийн их гаргасан аймгуудаас дурдвал:
Хэнтий, Сэлэнгэ аймгууд өрсөлдөх чадварын эрэмбээ хамгийн ихээр ахиулсан бол Дундговь, Өвөрхангай болон Увс аймгийн эрэмбэ хамгийн их буурав. Хэнтий аймгийн эрэмбэахихад эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашигсайжирсан нь, Сэлэнгэ аймгийн эрэмбэ ахихад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг сайжирсан нь нөлөөлөв. Дундговь аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн засаглал, менежментийн үзүүлэлтүүд, Увс аймгийндэд бүтцийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын эрэмбэ буурахад түлхүү нөлөөлжээ.