Монголын үндэсний статистикийн хорооноос 2021 оны 12 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Манай улсын хүн ам 2021 оны жилийн эцсээр 3,4 сая болж өмнөх оноос 56,2 мянгаар буюу 1,6 хувиар өссөн байна. Харин малын тооллогоор улсын хэмжээнд 67,3 сая мал бүртгэгджээ. Статистикийн судалгаагаар ковид цар тахалтай холбоотой олон өөрчлөлтүүд гарсан байна. Жишээлбэл, СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо-191,0 мянга болж өмнөх хичээлийн жилээс 56 мянгаар буурсан. 2020 онд 2,3 хувьтай гарч байсан инфляц 2021 онд 13,4 хувьтай болж өмнөх оны мөн үеэс 11,1 нэгж хувиар нэмэгджээ. Мөн нас баралт ихсэж, төрөлт багасан хүн амын өсөлтийн төвшин хамгийн доод цэгтээ хүрээд байгаа юм. Ийнхүү өнгөрсөн оны монгол улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, бууралтыг статиситик мэдээллийг бэлтгэлээ.
ГАДААД ХУДАЛДАА:
Монгол улс 2021 онд нийт 159 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 16,1 тэрбум америк доллар болжээ. Үүнээс экспорт 9,2 тэрбум, импорт 6,8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3,2 тэрбум америк доллараар, харин экспорт 1,7 тэрбум америк доллараар, импорт 1,5 тэрбум америк доллараар тус тус өсжээ. Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2,4 тэрбум долларын америк долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 121,1 сая америк доллараар өссөн байна.
Экспорт 2021 онд өмнөх оноос 1,7 тэрбум америк доллараар өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1,1 тэрбум америк доллар, нүүрсний экспорт 652,9 америк доллар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгдэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оноос 8,1 хувиар буурсан бол үнийн дүн 63,1 хувиар өссөн байна.
Импорт өмнөх оноос 1,5 тэрбум америк доллараар өсөхөд дизелийн түлшний импорт 157,7 сая америк доллараар, авто бензин 146,4 сая америк доллар, ачааны автомашин 116,2 сая америк доллараар, суудлын автомашины импорт 87,8 сая америк доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 38,8 хувиас 4,1 дахин өссөн байна.
МӨНГӨ ЗЭЭЛ:
Төгрөгийн болон валютын нийт хадгаламж 2021 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 19 их наяд төгрөг байгаагаас:
-70,3 хувь буюу 3,3 их наяд төгрөг иргэд
-8,8 хувь буюу 1,7 их наяд төгрөг нь байгууллага
-20,9 хувь буюу 4 их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1,1 их наяд төгрөг болж өмнөх сараас 20,3 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс 114,1 тэрбум төгрөгөөр өсжээ.
ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,9 тэрбум болсон.
Зээлийн өрийн үлдэгдэл 20,9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 818,0 тэрбум төгрөг буюу 3,1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3,7 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Зээл:
-50,8% иргэд
-47% хувийн байгууллага
-1,3% төрийн байгууллага
-0,9% санхүүгийн болон бусад байгууллагынх байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дунд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 4,5% нь чанаргүй зээлийн хэмжээ 10,0% болжээ.
Банкны системээр чанаргүй зээл 2,1 их наяд төгрөг болж өмнөх сараас 65,3 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс 71,5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
ТӨСӨВ:
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 14,3 их наяд төгрөг болж өмнөх оноос 3,8 их наяд төгрөг. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12,7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3,2 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 15, 6 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн тэнцэл 2,9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч төсвийн алдагдал өмнөх оноос 1,5 их наяд төгрөгөөр буурсан байна.
Татварын нийт орлого 11,3 их наяд төгрөг болж өмнөх оноос 2,8 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 1,1 их наяд, нийгмийн даатгалын орлого 673,1 тэрбум, нэгдсэн өртгийн албан татвар 628,2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 202,3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 онд 15,6 их наяд төгрөг болж өмнөх оноос 1,7 их наяд төгрөгөөр өссөн байна.
ИНФЛЯЦ:
Инфляцын төвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 12 дугаар сард 8,1 хувьтай, 2019 оны 12 дугаар сард 5,2 хувьтай. 2020 онд 2,3 хувьтай гарч байсан бол 2021 оны энэ хугацаанд 13,4 хувьтай болж өмнөх оны мөн үеэс 11,1 нэгж хувиар нэмэгджээ. Инфляц өсөхөд хүнсний бараа, ус, ундны бүлгийн үнэ 20,4 хувь, согтууруулах ундаа, тамхи 6,9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6,6 хувь, орон сууц, ус цахилгаан болон бусад түлшний үнэ 15,3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ бүлгээрээ 7,5 хувь, тээврийн үнэ 21,6 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
2021 онд инфляци 13,4 хувьтай болж өссөн нь 5,6 хувь буюу 41,8 нь хүнсний үнийн барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. 46,3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс хамааралтай аж.
Инфляц 13,4% болоход:
Мах, махан бүтээгдэхүүний үнэ-Жилийн 24,2 өссөн буюу инфляцад 2,1 нэгж хувь
Бензин шатахууны үнэ- жилийн 42,5 хувь өсөж инфляцад 2,1 нэгж хувь
Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 37,8 хувийг бүрдүүлж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУД:
Бүх төрлийн тээврийн орлого 2021 онд 1,4 их наяд төгрөг болж өмнөх оноос 112,5 тэрбум төгрөгөөр буурсан.
Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар өсжээ.
Зочид буудлын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 14,1 хувиар өссөн байна.
МАЛ АЖ АХУЙ:
Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67,3 сая мал тоологдлоо. Малын төрлөөр задалбал, 4,3 сая адуу, 5,0 сая үхэр, 454,0 мянган тэмээ, 31,1 сая хонь, 26,5 сая ямаа тоологдлоо.
Хөвсгөл аймаг 9,5 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна. Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Нийт мал сүрэгт хонь 46,4%, ямаа 39,3%, үхэр 7,5%, адуу 6,4%, тэмээ 0,7%-ийг эзэлж байна.
Энэ сүргийн бүтцийг харахад сүүлийн 31 жил сүрэг ямааны эзлэх хувь 19,5 нэгж хувиар нэмэгдэж, сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос 2 нэгж хувиар буурчээ.
Том малын хорогдол өмнөх оны мөн үеэс 45,9% -иар нэмэгдэж, бойжуулсан төл 10,8 хувиар буурсан байна.
Монгол улсад 305,4 мянган малчид байгаагаас 41 хувь нь эмэгтэй байна. Нийт малчдын 6% нь туслах малчид.
Нийт малчдын 39% нь зээлтэй, 35% нь нийгмийн даатгалд хамрагдаж байна.
Малчин өрхийн 82% нь цахилгааны үүсгүүртэй, 74 хувь нь телевизортой, 55 хувь нь автомашинтай, 49 хувь нь мотоциклтой, 3 хувь нь трактортай.
ГАЗАР ТАРИАЛАН:
Улсын хэмжээнд 2021 онд үр тариа 614,5 мянган тонн, төмс 182,6 мянган тонн, хүнсний ногоо 121,7 мянган тонн, таримал тэжээл 293,7 мянган тонн, техникийн ургамал 52,3 мянган тонныг хураан авч, 1,7 сая тонн хадлан, 63,6 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
АЖ ҮЙЛДВЭР:
Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 10,7%-иар өсөхөд боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлж байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбар-883,8 тэрбум төгрөг
Уул, уурхай олборлолт салбар-692,8 тэрбум өссөн нь нөлөөлжээ.
Цахилгаан, хий агааржуулалтын салбар-168,9 тэрбум төгрөг
Ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчны дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл-39 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Төмрийн хүдэр, алт, хайлуур жонш, чулуун нүүрсний олборлолт 0,6-37,4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар самнасан ноолуур, гурил, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,9-61,5 хувиар буурсан байна.
ХҮН АМ:
Монгол улсын хүн ам 2021 оны жилийн эцсээр 3,4 сая болж өмнөх оноос 56,2 мянгаар буюу 1,6 хувиар өссөн байна.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 15 нэгжээр буурсан бол нас баралт өмнөх оноос 11 нэгжээр нэмэгджээ. Хүн амын цэвэр өсөлтийн төвшин 2021 онд 16 байгаа нь 2010 оноос хамгийн доод төвшинд хүрчээ. Улсын хэмжээнд 2021 онд 39,1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3,0 мянга нь буюу 7,6 хувь нь бүтэн өнчин, 36,1 буюу 92,4 хувь нь хагас өнчин хүүхэд байна.
БОЛОВСРОЛ:
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1453 цэцэрлэг, 848 ерөнхий боловсролын сургууль, 76 техникийн болон боловсролын сургалтын байгууллага, 88 их дээд сургууль коллеж үйл ажиллагаа явуулж байна.
СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоо-191,0 мянга болж өмнөх хичээлийн жилээс 56 мянгаар буурсан нь ковид цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж 3 настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэсэн зайны хэлбэрээр дэмжин ажиллаж байгаатай холбоотой.
Цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 24 болж энэ хичээлийн жилд 5 нэгжээр буурсан нь цар тахлын нөлөөтэй холбоотой юм.
ЕБС-712,4 мянган хүүхэд суралцаж байгаагийн 371,5 мянга нь бага ангид суралцаж байна.
2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 75,5 мянган хүүхэд шинээр элссэний 88,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдүүд байна.
Бага ангийн бүлэг дүүргэлт хөдөө орон нутагт стандарт төвшинд байна. Харин Нийслэлийн Сонгинохайрхай, Чингэлтэй, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт бага ангийн бүлэг дүүргэлт 36-38 байгаа нь стандарт хэмжээнээс 30-35 хувь гэж зааснаас давсан үзүүлэлттэй гарсан байна.
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 42,6 мянга, их дээд сургууль, коллежид 149 мянган хүүхэд залуучууд суралцаж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛ:
Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3,4 их наяд төгрөг болж өмнөх оноос 735 тэрбум төгрөгөөр, зарлага нь 3,2 их наяд төгрөг болж өмнөх оноос 35 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2021 онд нийгмийн даатгалд нийтдээ 2,1 сая хүн даатгуулсны 1 сая нь буюу 86,4 хувь нь албан журмын даатгуулагчид, 161 мянга буюу 13,6 хувь нь сайн дурын даатгуулагчид байна. Албан журмын даатгуулагчид 2021 онд өмнөх оноос 55,5 мянгаар өссөн бол сайн дурын даатгуулагчид 31 мянгаар буурчээ.
Нийгмийн даатгалын сангаас 2021 онд 460,6 мянган хүн тэтгэвэр, 288,4 мянган хүн тэтгэмж авсан. Тэтгэвэр авагчдын тоо өмнөх оноос 11,4 мянгаар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд жид бүрийн тэтгэврийн насны ахмадуудын тоо өсөж байгаатай уялдуулан өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 4,4 хувиар өссөнтэй холбоотой.
Тэтгэмж авагчдын тоо өмнөх оноос 72,4 мянгаар өсөхөд хөдөлмөрийн чадвараа түр алдалтын тэтгэмж авагчдын тоо 65,4 мянгаар өссөнтэй холбоотой байна.