Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүдийн санааг зовоож байгаа нэг асуудал бол хүүхдүүд нь видео тоглоом хэт их тоглох, донтох эмгэгт автах. Уур уцаартай болох, нүд нь улайх, шөнө унтахдаа хөдөлгөөнтэй унтах, татганах, залхуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа гэдгийг хэлж, яах учраа олохгүй байгаа гэж нийгмийн сүлжээнд ихээр нийтлэл бичиж, асуух болсон. Тэгвэл видео тоглоомд өртөх эмгэг болоод хэрхэн ухаалаг утсаа ухаалаг ашиглах, хүүхдээ видео тоглоомын донтолтоос гаргах, урьдчилан сэргийлэх талаар сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.
Видео тоглоомд донтох эмгэг гэж юу вэ?
-Ялангуяа энэ видео тоглоомд донтох асуудал нь өсвөр насны хүүхдүүдэд илүү элбэг тохиолдож байгаа. Учир нь өсвөр насны 10-18 насанд хүүхдүүдэд дофамин гэдэг донтох даавар ялгарч байдаг. Энэ даавар хэтэрхий их байдаг учраас хүүхэд ганцхан видео тоглоом ч гэхгүй өөрт нь таатай мэдрэмж өгч байгаа бүх зүйлдээ донтож эхэлдэг. Магадгүй таны хүүхэд тав, зургаан настай байсан ч хамаагүй утас өгтөл чимээгүй болж байдаг. Утсаа харж байж л тайвширдаг. Аав, ээждээ хайртай гээд гүйж хүрч ирээд үнсүүлэхийн оронд утсаа өгөөч ээ гэж нэхэх юм бол таны хүүхэд гар утсанд донтсон байна гэж ойлгож болно.
Хүүхэд тоглоод ирэхээрээ л бүр улам донтоно. Түүнээс чат бичих эсвэл инстаграмаар жишээ авахад чат бичээд, видео үзээд дагаж хийж байвал үүнийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж байвал болж байна тийм үү.
Түүнээс биш хүүхэд донтсон бол нэгдүгээрт хамгийн түрүүнд хүүхэд ууртай болж эхэлнэ. Хоёрдугаарт хүүхэд маань өөрөө таагүй, сэтгэл хөдлөлийг улам ихээр мэдэрч эхэлнэ. Тэгэхээр уур гэдэг маань яг үнэндээ төрөлх сэтгэл хөдлөл. Гэхдээ энийг таагүйгээр яаж хүлээж авч байгаа вэ гэхээр хэт их уурласны дараа юу болсноо санахгүй байх, сэтгэл гутралд орох, өрөөндөө өдөржингөө байх, шөнө огт нойр хүрэхгүй байх унтахгүй байх гэдэг зүйл нь бүгдээрээ нийлээд ирэхээрээ дэлгэцийн хам шинж болоод ирж байгаа юм.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭС ЮУГ ХАМГИЙН САЙН ХИЙЖ СУРАХЫГ ХҮСДЭГЭЭ БИЧЭЭРЭЙ ГЭХЭД ЗАЛХУУРАХАА БОЛИХ ГЭДЭГ
Маш их залхуу болсон гэж эцэг, эхчүүд ярьж байна л даа?
-Өсвөр насны эхэн үе буюу 10-13 хүртэлх насанд хүүхдүүд тэр чигээрээ ерөөсөө залхуурлын байдалтай байна. Огт хийхгүй, хөдлөхгүй өлсөөд л суугаад. Ээжийгээ орж ирэхэд өдөржингөө өлсчихсөн сууж байх жишээтэй. Яагаад ингээд өлсөөд суугаад байгаа юм бэ? Материал байна шүү дээ хоол хийгээд идээч гэхээр хүүхэд дуугардаггүй. Яагаад гэхээр залхуураад байгаа юм. Тэгээд манай төв дээр ирж байгаа өсвөр насны хүүхдүүдээс мөрөөдлөө бичээрэй цаг их байх юм бол хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бичээрэй гэхээр хүүхдүүд залхуурахаа болимоор байна гэж бичиж байгаа. Энэ нь гар утасны хамааралтай цэвэр дэлгэцийн хам шинжээс болоод хүүхдүүд ингэж залхууралд автаж байгаа юм.
Тэгвэл хэрхэн гар утасны, видео тоглоомын донтолтыг багасгах вэ?
–Хүүхдийг дэлгэцээс холдуулдаг зүйл юу вэ гэвэл гэр бүлийн уур амьсгал буюу ах, эгч, дүү нар байдаг дүүгээ хараад аав, ээждээ туслаад байж байна гэдэг нь нэгдүгээрт хөдөлмөрийн сэтгэл зүй үүсэж байгаа юм. Хоёрдугаарт тухайн хүүхдэд чиглүүлэг бас өгч байгаа. Дүүгээ харах ядаргаатай юм шиг санагдах хэрнээ өдөржин тасралтгүй 12 цаг дэлгэц ширтээд суух биш дүүгээ харах тоглох нь эсрэгээрээ хүүхдэд сайн. Өсвөр насанд ялангуяа хүүхдэд ярих хэрэгцээ их байдаг. Өөрийгөө би мундаг, би сайхан би чадаж байна гэдгээ хүүхэд аав ээждээ болон нийт орчин тойрныхоо хүмүүст илэрхийлж байж сайхан байдаг. Тэгэхээр энэ хэрэгцээг нь хангахгүй болохоор үүнийг хүүхдүүд өөр тийшээ хандуулж нөхөөд байна шүү дээ. Тоглоом дээр илүү ранкаа өсгөж байна. Одоо бүр ингээд PUBG нь мөнгө аваад тэр мөнгөөрөө янз янзын юм аваад дахиад тоглодог болчихсон байна шүү дээ.
Яагаад эцэг эхчүүд 13, 15-тай хүүхэдтэй хамт тоглож, ажил хийж болохгүй гэж. Хүүхдэдээ тусгайлан чин сэтгэлээсээ цаг зарцуулаарай. Нэгэнт өсвөр насандаа буруу, залхуу хүмүүжлээр хүмүүжсэн хүүхдүүд өөрчлөгдөх боломжгүй байдаг юм шүү. Эцэг, эхчүүдээ хараа хяналтаа маш сайн болгоорой, хоёрдугаарт хугацаа заах хэрэгтэй. Утас тэнд байж байдаг. Өдөрт чи цаг гучин минут л утас ашиглаж болно гэх мэт. Гэхдээ энэ нь хүүхдэд өөрт нь дарамттай биш байх хэрэгтэй. Дарамтлаад байх юм бол эсрэгээрээ улам сэтгэлийн гүн хямралтай болчихдог.