Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Тэр өргөн барьсан хуулийн төсөлдөө энэ хуулийн төсөл нь уялдаж байгаа юм уу гэж асуумаар байна. Бидний үндсэн гол асуудал юу юм бэ гэдгээ яримаар байна. Өнөөдөр тэтгэвэр маш их ялгаатай байгаа. Нэг салбарт ижилхэн хугацаатай ажилласан ч хэзээ гарснаасаа хамаараад ялгаатай тэтгэвэр авч байгаа. Жишээлбэл, насаараа боловсролын салбарт ажиллачхаад 10-20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн яг одоо гарч байгаа хүн хоёрын тэтгэврийн ялгаа бий. Энэ бол маш том бидний шийдэх ёстой асуудал байгаа. Түүнээс болоод 7 жил, 5 жил болгох уу гээд ийм саналууд орж ирж байна. Гэхдээ үндсэн суурь асуудал чинь үүгээр шийдэгдэх юм уу гэдгийг асуумаар байна. Ер нь тэр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд ч гэсэн үүнийг шийдэх чиглэлийн заалтууд орж ирж байгаа юу. Өнөөдөр манай ахмадууд яг л ийм л асуудал тавьж байгаа. Яг надтай адилхан сая тэтгэвэрт гарсан хүн надаас хамаагүй өндөр тэтгэвэр аваад байна. Би 20 жилийн өмнө насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бид хоёрын хооронд ялгаа байх ёсгүй гэдэг асуудал тавиад байгаа. Энэ асуудал Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд шийдэгдэхээр орж ирж байгаа юу, үгүй юу гэдэг.
Нэгэнт тэтгэвэр ярьж байгаа учраас тэтгэврийн насыг ярих ёстой. Одоо байгаа нас хүн амын дундаж наслалт хэд байх үед энэ нас тогтоогдсон юм бэ. Одоо дэлхийн улс орнууд, монголын ч гэсэн дундаж наслалт өссөөр байна. Тэгэхээр бид насыг бид ямар бодлого барьж явах ёстой юм бэ. Үүнд Засгийн газар, яам ямар бодлого барьж байгаа гэдгийг мэдмээр байна. Орон нутагт очоод хүмүүстэй уулзахаар бүүр эрт тэтгэвэрт гармаар байна гэх юм. Үүний суурь асуудал нь миний бодлоор ядуурал байгаад байгаа. Эртхэн нөгөө төрийн албан хаагч тэтгэвэрт гараад тэтгэмжээ аваад амьдралаа бодох гээд өөр юм хийх гээд байна. Тэгэхээр суурь асуудлаа бид ярих ёстой болохоос биш өнгөцхөн наад талын асуудлаа шийдэж болохгүй юм шиг надад санагдаад байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуултад ХНХЯ–ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дараах хариултыг өглөө.
Тэрээр "Засгийн газраас 2021 оны 11 сарын 15-нд УИХ-д Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хуульд 84 сарын асуудал дээр бид 84 сар дээрээ нэмэх нь жил бүр дахиад гурван сараар нэмэгдүүлнэ гэсэн асуудлыг оруулсан байгаа.
Энэ ямар шалтгаантай вэ гэхээр Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр дээр ч гэсэн мөнгөндөө гол биш ерөнхийдөө нийгмийн даатгалын даатгуулагч шударга, ижил тэгж байдлаар тэтгэврийг бодож олгох ёстой гэсэн гол концепц нь байгаа. Цөөхөн жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоод байна гэхээр сайн дурын олгох даатгуулагч яг таван жилийн шимтгэлээ л өндөр төлдөг. Бусад нь дандаа хамгийн доод хэмжээгээр төлөөд явдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг ашиглаад хүмүүс сүүлийн таван жилээ өндөр төлөөд шударга бус байдал бий болгож байна гэдгийг Валютын сан харж бидэнд ийм нөхцөл тавьсан. Бид ч хуулиа хийхдээ энэ нөхцөлөө барьж явсан" гэв.