"No double standard" хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар болон бүх нийтийн сонсголыг баярын өмнөхөн, олон нийтийн анхаарал хандахгүй цаг үед хийх гэж буйг шүүмжлэн мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Монголхүү: Үг хэлэх эрх чөлөөг яагаад хамаг байдлаа тавьж үүнийг нэхэж харамлаад байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. Хэрвээ хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтдаа авч чадвал бусад бүх эрхийг боомилох боломжийг гартаа авч болдог. Өнөөдөр Монгол Улсын ардчилал сошиал платформд дөнгөн данган тогтож байна. Хүний эрхийн асуудал хэдэн цаг юм уу, ганц өдөр яриад өнгөрдөг асуудл биш. УИХ-ын гишүүн Н.Учрал зөвхөн 10-р заалтыг хасах тухай яриад байгаа юм. Гэтэл энэ хууль бүхэлдээ нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй, учир дутагдалтай хууль байгаа. Жишээ нь, жагсаж цуглаж байгаа иргэдийн мэдээллийг авсан нөхөр эргээд хариу өгөх процетурын зохицуулалт байхгүй. Жагсаж цуглаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах процетурын зохицуулалт байхгүй гэх мэтчилэн энэ хуульд процессын олон сул тал байгаа. Бидний зүгээс Жагсаал цуглааны тухай хуулийг тэр чигээр нь байхгүй болгоод хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нэшлээр ч юм уу бүтэн хуулийн төсөл оруулна. Үүнийг ярихын тулд бидэнд урт хугацаа шаардагдан нийгмийн дэмжлэг хэрэг болно. Түүнээс биш оролцогч 5, ажиглагч 5 гэсэн харьцаатайгаар 76 гишүүний өөдөөс хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл 10 хүний өөдөөс тавьж байгаа хүч тэнцвэргүй тулаанд оруулах гэж байгаа бол уучлаарай. Энэ нээлттэй сонсголыг чинь бид бойкотлоно гэдэг мэдэгдлийг хийх гэж бид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна" гэлээ.
Тус хөдөлгөөнөөс Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар танаа Нийтийн сонсголыг даргалах УИХ-ын гишүүн Н.Учрал нарт тус тус шаардлага хаяглан хүргүүлж байгаагаа дуулгалаа.
Уг шаардлагад,
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн 20 орчим иргэдийн хөдөлгөөн, иргэдийн нийгмийн байгууллагын нэгдсэн "No double standard" иргэдийн хөдөлгөөнөөс санаачлан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар буюу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт , тулгамдаж буй асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол явуулах өдрийн 12 дугаар сарын 30-ны өдар явуулахаар товлож, ажиглагч, оролоцгчийн тоог 10 хүртэл байхаар нийтийн сонголын даргалагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учралыг томилж тус тус баталжээ.
Ард иргэдийн эрх чөлөөний асуудлыг хэлэлцэхдээ шинэ оны яг өмнөхөн, баярын уур амьсгалд, бүрэн дүүрэн зохион байгуулалтгүй хийх гэж байгаа нь энэхүү нээлттэй сонсгол үр дүнгүй болох магадлалтай байна. Тиймээс бид нээлттэй сонсголыг хойшлуулах саналтай байгаа ба 2022 оны нэгдүгээр сардаа багтааж хийх хүсэж байна.
Бүртгэлээр, урилгаар, ажиглагч гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдаж байгаа ба хэвлэл мэдээллийг 20-оос дээш байлгахыг хүсэж байна. Зөвхөн хүсэлт гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлгана гэжээ. Нээлттэй сонсгол зохион байгуулах журам гэж бий. Нээлттэй сонсгол гэхээр зөвхөн 1-2 цаг попрох үзэгдэл хэмээн ташаа ойлгодог. Гэтэл энэ нь хэдэн ч өдөр үргэлжилж болдог ба нийтийн сонсгол зохион байгуулах журамд хугацааг тодорхой зааж өгөөгүй байна. Энэ бүх асуудлуудыг тодорхой болгох цаг үед нухацтай хандах ёстой. Зохион байгуулалтын хувьд бэлтгэлгүй байгаа үед "No double standard" хөдөлгөөнөөс хийсэн судалгаа, нээлттэй сонсголын олон улсын туршлагыг судалсан тайлан байна. Тиймээс иргэдийн эрх чөлөөний тухай хэлэлцэж байгаа асуудалд бид сайн дураараа эвлэлдэн, дэмжиж, зөвлөгөө өгч, туслан оролцоход бэлэн. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авч үлдэх нь чухал байна. Одоо байгаа нэршил нь хэт социалист хэв маягтай байгаа ба хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бус бүр шинээр буюу нэршил талаас нь "иргэний үзэл бодлоо илэрхийлэх…" гэх мэтээр цаг үетэйгээ нийлүүлэхийг хүсэж байна" гэлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн 20 орчим хөдөлгөөн зохион байгуулж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан. Нийт 37 гишүүн нийтийн сонсголыг зохион байгуулах саналыг УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиглагч арав гишүүнтэй байхаар товлосон байна. Дээр дурдсан байдлаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг хэлэлцэх нь Монгол Улсын хүний эрхийн үйл явдалд бодит жишиг болох ч зохион байгуулалтын хувьд одоо байгаа нөхцөлд бид санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Иргэн Д.Амартүвшин: Монгол Улс бүх нийтийн сонсголыг "халтуурдаж" хийгээд байна. Энэ удаагийн сонсголыг жишиг болохуйц чанартай, зохион байгуулалттай хиймээр байна. Үүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулж зохион байгуулах нь чухал. Сонсголд зөвхөн арван хүн байх ёстой хэмээн заажээ. Тэд таалагдаж байгаа жагсаалаа хийлгэнэ, таалахгүйг нь хийлгэдэггүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг онгосон шиг зүйл хийлгэмээргүй байна.