Сурталчилгаа
“Ehlel brand” болон “Том Амжилт” ХХК хамтарч энэ сард “ЕАC” койныг крипто зах зээлд нийлүүлэхээр зэхэж буй. Дээрх хоёр компанийн хамтран хэрэгжүүлж буй “EAC” төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлхатай койны зах зээлийн талаар ярилцлаа.
-Нэн түрүүнд “Ehlel brand” болон “Том Амжилт” компанийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулаач.
Юуны өмнө энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.
-“Ehlel brand” компанийг 2007 онд байгуулсан бөгөөд хүмүүсийн сайн мэдэх “Hulan21 Plus” ухаалаг утас болон дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг. Үүнээс гадна “Ehlel” академи, хэвлэлийн үйлдвэр, ЕБС, олон улсын их сургууль зэрэг 13 охин компанитай.
Харин “Том Амжилт” компани худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бид вэб сайт хийх, медиа, анимэйшн, онлайн худалдаа, сургалт, хэвлэл мэдээлэл, контент бүтээхээс гадна amjilt.com платформ үндэсний сүлжээг хөгжүүлэх зэрэг долоон чиглэлд анхаарч ажилладаг.
-Монголдоо олон зүйлд анхдагч болж, амжилт олсон энэ хоёр компани нийлж койн гаргах болсон шалтгаан юу вэ?
-Бид үйлдвэрлэж буй 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ дотоод болон гадаад зах зээлийн нийлүүлэлтийг өсгөх зорилт тавьсан. Мөн “Hulan22 Plus” ухаалаг утасны тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэж, программ хангамж, IT боловсролынхоо системийг олон улсад гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьсон тул койн гаргаж, хөрөнгө босгож байгаа юм.
Ихэнх койны цаана бодитой бизнес, төсөл байдаггүй. Зүгээр л хийнэ гэж ярьдаг. Харин “EAC” койны цаана худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарт олон жил, тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй олон компани бий. Жишээ нь “Ehlel brand”-ийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд эрэлтээ гүйцэхгүй байна. Үүнийг шийдэхийн тулд койн гаргаж, хөрөнгө оруулалтаараа тоног төхөөрөмж авч, экспортоо нэмэгдүүлэхээр зорьж буй юм.
“Hulan22 Plus” гар утасны түүхий эдийн 20 хувийг дотоод, үлдсэнийг нь гадаадаас оруулж ирнэ. Тэгвэл “EAC” койныг арилжиж босгосон хөрөнгөөр гадаадаас авдаг түүхий эдийн 35 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр урсгал зардал багасаж, ашиг нэмэгдэнэ. Үүнийг дагаад компанийн үйл ажиллагаа өргөжиж, ажлын байр нэмэгдэх юм. Мөн улсдаа төлөх татварын хэмжээ өсөх бөгөөд койн үнэ цэнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, үндэсний брэндийг дэлхийд гаргахын тулд санхүүжилт босгож байна гэсэн үг.
-Шуудхан хэлэхэд, монголын зах зээлд маш олон койн гарч ирсэн. “EAC” койны давуу тал юу вэ?
-“EAC” койныг авснаар “Ehlel brand” болон “Том Амжилт”-ын салбар 20 компаниас сар бүр ногдол ашиг хүртэнэ. Мөн эдгээр компанийн үйлдвэрлэдэг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй болно.
-Койноо гаргахаасаа урьтаж зах зээлээ судалсан биз дээ?
-Олон улсын зах зээлд 14.965 койн идэвхтэй арилжиж байна. Эдгээр зах зээлийн нийт үнэлгээ 2.6 их наяд ам.долларт хүрсэн. Бид эхний ээлжид Казахстан, Киргизстан, Турк, зэрэг Азийн крипто зах зээлд “EAC” койныг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
Монголд одоогоор 20 биржид 30 гаруй койн гарсан байна. Сүүлийн үед койн сонирхож, худалдаж авах хүний тоо эрс өссөн. Монголд нэг хүн дунджаар 7 сая төгрөгөөр койн худалдаж авсан гэх судалгаа бий. Зарим хүмүүс койныг хийсвэр мөнгө гэж үздэг. Гэхдээ энэ крипто зах зээлийг зөв ашиглаж чадвал газар доорх баялгаа ухаж, зөөснөөс илүү ашиг олох боломжтой. Өөрөөр хэлбэл, монголчуудын оюуны өмчид байгаа баялгийг цахим бүтээгдэхүүн буюу криптовалют болгон экспортолж, дэлхийн зах зээлээс олон сая ам.долларыг “хамна” гэсэн үг.
Койн болгоны цаана богино хугацаанд мөнгө босгох ашиг сонирхолтой хэн нэгэн байхад мөнгөөрөө бизнесээ хөгжүүлээд, дэлхийн зах зээлд өрсөлдөж, ашигтай ажиллах, улсдаа татвар төлөх зорилготой хүмүүс ч бий.
Койн нь хийсвэр мөнгө гэгддэг боловч нөгөө талаараа бизнесменүүд хөрөнгөө босгож, өргөжих боломж олгодог зах зээл юм. Ихэнх хүн хийсвэр койнд хөрөнгө оруулж, байр, машинаа алддаг. Тиймээс ямар койн авч байгаагаа сайн судлах хэрэгтэй. Цаад эзэд нь юу хийх гээд байна вэ, миний оруулсан мөнгө бодитой баялаг болж өсөх үү гэдгийг судлаарай. Мөн “Мөнгөөр зодсон” зар сурталчилгаанд автаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах хэрэггүй.
-“EAC” койны нэгж үнийг хэдэн төгрөгөөр тогтоох вэ?
-Одоогоор нэг ширхэг “EAC” койныг нэг мөнгөөр арилжиж буй. Энэ ханшийг бид буулгахгүй гэдгээ АМЛАЯ. Өнгөрсөн хугацаанд “EAC” койны хаалттай захиалгаар 48 цагийн дотор, 10 тэрбум төгрөг босгож чадсан.
Хаалттай захиалгаас койн авч чадаагүй хүмүүс арванхоёрдугаар сарын 10-нд нээх ISO-д оролцож болно. Энэхүү ISO худалдаагаар бид дахин 10 тэрбум төгрөгийн хөрөнгө босгохоор төлөвлөсөн. Ерөнхийдөө нэг хүн 300 мянгаас 20 сая төгрөгт койн авах лимит заасан. Хэрэглэгчдийн эрэлт, хүлээлт их байгаа тул эл өдөр систем гацах магадлалтай. Тиймээс койн авах хүмүүс “eac.mn” хаягаар нэвтэрч бүртгүүлээд, дансандаа урьдчилж мөнгөө байршуулж, худалдан авалт хийвэл илүү амар байх болов уу.
-Койны ханшийг унагахгүйн тулд ямар бодлого баримтлах вэ?
-Дээрх 20 тэрбум төгрөгөөс гадна стратегийн 10 тэрбум төгрөг босгоно. Койныг их хэмжээгээр худалдаж аваад, урт хугацаанд хадгалах сонирхолтой хүмүүс бий. Тэдэнд зориулж 100 сая төгрөгөөс дээш худалдан авалтад 10 хувийн урамшуулал олгож, койноо нэг жилээс дээш хугацаанд түгжээтэй байлгах санал тавина. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс хоёр дахь зах зээлийн арилжаанд оролцож, койноо зарахгүй. Ингэснээр их хэмжээний нийлүүлэлт хийхгүй, мөн койны үнэ унахгүй. Нэг жилийн хугацаанд манай койны эрэлт дэлхийн зах зээлд өссөн байх болно.