Сурталчилгаа
Койн дэлхий нийтэд гараад удаагүй байгаа ч олон хүний анхаарлыг татаж байна. Тэр дундаа койны зах зээл найдвартай эсэх тал дээр эргэлзэж байгаа юм. Иймээс энэ асуудлаар эдийн засагч Ж.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр энэ талаар "Одоогоор дэлхий нийтээр койныг Блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, бүрэн хуульчилж чадсан улс орон хараахан байхгүй байна. Гэхдээ дэвшилттэй өндөр хөгжилтэй орнууд болох Австрали, Америк зэрэг ихэнх улс орнууд тодорхой хэмжээгээр санхүүгийн зах зээл дээр орох нь зүйтэй, санхүүгийн зах зээлийн нэг хэсэг байх нь зөв гэдгийг албан ёсны төвшинд одоогоор хүлээн зөвшөөрөөд байна.
Ийм учраас койны эрсдэлийг багасгахын тулд маш сайн зохицуулалт хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Монголд улсдаа нутагшуулж энэ зах зээлийг хөгжүүлж чадахгүй бол Монгол улсын хөгжилд ирэх санхүүгийн зах зээл, бусад зах зээл, төрийн байгууллагын үйлчилгээнд ирэх бодит боломж хязгаарлагдана гэж харж байгаа юм. Тийм учраас миний хувьд нутагшуулах нь зүйтэй. Маш зөв нутагшуулах шаардлагатай гэж харж байна. Хууль эрх зүйн орчин ерөнхийдөө удахгүй дэлхийн улс орнуудад гарах байх. Дийлэнх улс орнууд хууль эрх зүйн орчныг ямар хэлбэрээр гаргах вэ гэдэг дээр эргэлзэж байна. Гол нь энд эргэлзээд байгаа зүйл нь бидний өнөөдөр бий болгохыг хичээгээд байгаа блокчэйн технологид суурилсан койн токен хэмээх виртуал хөрөнгийн үнэ цэн нь яаж бүрдэх вэ? Үнэ цэнийг хэрхэн бий болгох вэ? Үүнд итгэж хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг асуудал дээр эргэлзээтэй байна.
Үнэ цэнийг тогтоох хоёр, гурван хувилбар байна. Нэгдүгээрт блокчэйн технологийг өөрийг нь хөгжүүлэх, блокчэйн технологиор дамжсан үнэ цэнийг бий болгох арга зам байна. Хоёрдугаарт сүүлийн үед яриад буй бодит хөрөнгөтэй уялдсан нууц токен эсвэл бодит хөрөнгө төслүүдтэй уясан койнуудаар дамжуулж үнэ цэнийг бий болгох боломж байна гэж харж байна.
Өнөөдрийн хувьд манай мэргэжлийн санхүүч, судлаачдын хувьд энэ койн гэдэг зүйл ардаа хоосон юм биш үү үнэ цэн нь юун дээр тогтоод байгаа юм бэ гэж яриад байгаа энэ нь нэг талаасаа зөв. Учир нь дэлхийн зах зээл дээр байгаа койны 90-ээс дээш хувь, зарим хүмүүс 99 хувь нь хоосон байна гэж ярьж байна. Яг яаж хүнд бодит үнэ цэнийг өгөх вэ гэдэг нь тодорхойгүй гэсэн асуудал байгаа учраас эдгээр талуудын үзэл бодлын хүндэтгэж харах нь зүйтэй. Хамгийн гол нь хоосон гэдэг зүйлийг бид олж харахаас гадна яаж үүнийг хоосон бус болгох вэ, бодит үнэ цэнтэй болгох вэ гэдэг дээр бид илүү анхаарлаа хандуулах нь чухал" гэж хэллээ.
Шинэ койны талаар тэрбээр дэлгэрүүлэн "Бид нэгдсэн бодлого, санхүүгийн загварын хүрээнд энэ койны үйл ажиллагааг төлөвлөн гаргаж байна. Энэхүү загварын үндсэн давуу тал нь нэгдүгээрт блокчэйн технологийн хөгжүүлэлтийн бодлого, хоёрдугаарт койн эзэмшигчдийнхээ оруулсан хөрөнгө, санхүүжилтийг удирдах санхүүгийн зөв загвар болоод шинээр бий болох төслүүдийн үр ашигтай менежмент нь бидний гол давуу тал. Өнөөдөр блокчэйн технологийн дэлхий нийтэд байгаа эргэлзээг арилгах үүднээс бид нээлттэй засаглал, ил тод байдлыг койн эзэмшигчдэдээ амлаж байгаа. Үүнийгээ байнга хэрэгжүүлж явах тогтолцоог бүрдүүлж чадсан гэж үзэж байна.
Олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар манай төслийн хэрэгжилтийг хянаж, түүнийгээ дотоод гадаадад, ялангуяа койн эзэмшигчиддээ байнга мэдээлж байх нь бидний бас нэгэн гол зорилго. Ингэснээр өнөөдөр энэ зохицуулалтгүй гээд байгаа зах зээл дээр санхүүгийн үндсэн дүрэм журам, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг тусгаж өгсөн. Дээрээс нь эрсдэл бүхий гээд байгаа зах зээл дээр койн эзэмшигчидтэйгээ харьцах, санхүүгийн зах зээлийн ёс зүй, хэм хэмжээ, зарчмуудыг бүрэн тусгаж чадсан гэдгээрээ онцлог гэж ойлгож болно" гэж хэллээ.
"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн гаргаж буй ADMC нь уул уурхайн томоохон төсөл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дэлхийд үнэлэгдэх, үнэ цэнэтэй бүтээн байгуулалтыг хамтран гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Мөн Блокчэйн хөгжүүлэлт, крипто биржийн үйл ажиллагааны ашгаас койн эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах аж.
Үргэлжлүүлэн төслийн удирдагч, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Өөрийн гэсэн биржийг хөгжүүлээд явж байна. Шимтгэл, биржийн цахим тогтолцоо, найдвартай байдлын хувьд хамгийн өндөр төвшнийг хангасан бирж байх боломжтой гэж бид харж байгаа. Манай бирж нээгдсэнээрээ хөрөнгө оруулагч, койн эзэмшигчдийн хувьд бүртгэл, харилцааны үйл ажиллагаа саадгүй явагдах бүрэн боломжтой. Мөн койн эзэмшигчиддээ харьцангуй бага зардлаар арилжаанд орох боломжийг нээж, бэлэн мөнгөний гүйлгээнд хурдтай, найдвартай, кибер аюулгүй байдлыг хангасан дэлхийн хэмжээний бирж байх болно гэдгийг хэлэхэд таатай байна" гэв.
Блокчейн дээр суурилсан койны санхүүжилтийг тухайн салбарт нь хөрөнгө оруулахаас гадна санхүүжилтийн тодорхой хэсгийг бодит төслүүдэд зарцуулах юм байна. Бодит төслүүдэд зарцуулснаараа койн эзэмшигчдийн суурь үнэ цэн найдвартай хадгалагдана. Мөн ADM койэ эзэмшигчид блокчейн технологи, бодит хөрөнгө оруулалтаас дамжсан өгөөжийг олон сувгаар хүртэх боломжтой аж.
"Энэ койныг бид 400 гаруй тэрбум төгрөгийн койны томоохон урт хугацаанд үргэлжлэх төсөл гэж харж байгаа. Тийм учраас энэ төслийн үлдсэн хэсгийг дэлхийн зах зээл дээр гаргахаар төлөвлөж байна. Одоогоор манай бирж, үйл ажиллагаа дэлхийн зах зээлтэй холбогдох бүх ажлуудыг эхлүүлээд байна. Ингэснээр Алтан Дорнод Монгол койн ирээдүйд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон санхүүгийн зах зээл, цахим биржүүд дээр бүртгэгдсэн койн байх болно" гэж төслийн удирдагч, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан онцоллоо.
Койны зарцуулалт бодит төсөл, хөтөлбөрүүдэд чиглэнэ. “Алтан Дорнод Монгол” ХХК нь төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын багц үүсгэх байдлаар ажиллах юм байна. Мөн уул уурхай болон, Үл хөдлөх хөрөнгийн салбарын хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.