COINHUB дижитал биржийн байгууллагын бизнес хариуцсан захирал Ц.Мандахтай бирж дээр гарч байгаа койнууд дээр ямар шалгуурууд тавьж байгаа талаар ярилцлаа.
-Крипто зах зээлийн трендийг дагаад компани бүр койн (токен) гаргахыг зорьж байна. Олон компаниуд койн (токен) гаргаад эхлэхээр энэ зах яаж өөрчлөгдөх вэ. Та бүхэн өөрсдийн бирж дээр гарч байгаа койнуудад ямар шалгуур, шаардлага тавьж байгаа вэ?
-Компаниудын хүсэлт сүүлийн үед их эрчимжиж байна. Уул уурхай, барилга, хүнс, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын компаниуд койн гаргах хүсэлт өгч байна. Манай биржийн зүгээс компани, бизнес бүрийн онцлогийг харж байж шалгуур, нөхцөл тавьж байгаа. Бизнесийнхээ онцлогоос шалтгаалаад зарим койн хугацааны эхэнд ашгаа хийгээд, хугацааны төгсгөлд ашиг нь буурч болно. Зарим нь хугацааны эхэнд алдагдалтай ажиллаж байгаад хугацааны эцэст ашигтай ажиллах ч боломжтой. Манай биржийн зүгээс тухайн төслийн ирээдүйн үр өгөөж, татсан хөрөнгө оруулалтаараа дотооддоо ямар асуудал шийдсэн ажил хийх, цаашаа олон улсад гарахад ямар асуудлыг шийдэх вэ гэсэн бизнес төлөвлөгөөг харж байна. Вайт пэйпэрээ бодитой бичсэн эсэхийг ч судална. Хамгийн гол нь гаргаж байгаа койноо бизнестэйгээ уяж, урт хугацаанд өгөөжтэй байдлаар авч явж чадах эсэх нь чухал.
Блокчэйний түвшинд ямар ч компани койн гаргах боломжтой болчихсон. Койн гаргаж байгаа иргэд, байгууллагууд өөрсдийн мэргэшсэн бизнестээ сайн байж болно. Койноо бизнесийн үйлч ажиллагаатайгаа уяж, хөгжүүлж авч явна гэдэг шал өөр асуудал болдог. Үүнийг анхаарч мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй.
-Хорь гаруй компани койн гаргах хүсэлт тавьсан байгаа гэж байна. Хүсэлт тавьсан компани болгоны койныг бирж дээрээ гаргахгүй байгаа гэсэн үг үү?
-Тийм. Монгол улсын крипто зах зээл яг одоогоор хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа. Гэхдээ хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа үе. Гэхдээ манай байгууллага крипто зах зээл, крипто биржийн ёс зүйтэйгээр ажиллах болно. Салбар зохицуулалтгүй байгаа хэдий ч бид ёсзүйгээрээ зохицуулалт хийж ажиллаж байна.
Ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.