БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг энэ удаа нээлттэй, хосолсон блокчэйн технологийг хөгжүүлж байгаа COREX ХХК-ийн технологи хариуцсан захирал, компьютерийн ухааны доктор, PH.D. М.Золжаргалтай ярилцлаа.
Блокчэйн технологи гэж юу юм бэ? Крипто зах зээл хөгжиж байгаа үед блокчэйн технологи гэхээр бид койн, крипто арилжааны биржтэй л холбож ойлгоод байгаа шүү дээ? Өөр бизнесүүдтэй яаж холбогдох вэ?
Блокчэйн нь крипто зах зээл, дижитал хөрөнгийн биржийн суурь технологи. Хэрвээ блокчэйн байхгүй байсан бол эд нар гарч ирэх боломжгүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал блокчэйн нь төвлөрсөн бус дэд бүтцийг үүсгэх суурь технологи юм. Нарийн техникийн математик загвар, крипто графикийн алгоритм ч үүн дээр суурилдаг. Гэхдээ тэр бүрийг тайлбарлавал их хугацаа орох учраас хамгийн энгийнээр блокчэйнд нэгдэх гэж байгаа этгээд, тоглогч бүгдээрээ дундаа зөвшилцөлд хүрээд нэг протоколыг тогтож авдаг. Энэ сүлжээ рүү нэгдэх гэж байгаа бол энэ протокол, гэрээг дагана. Түүнийгээ смарт контракт гэж нэрлэдэг. Үүнийг зөвшөөрч байгаа бол сүлжээ технологид ороод ир.
Хамгийн гол онцлог нь хэн нэгэн түүнийг бүтнээр эзэмших бус, дэлхий даяар байгаа бүх тоглогчид хамтдаа хөгжүүлдэг тархсан технологийн сүлжээ.
Тархсан гэхээр хэдэн зуун мянган тоглогчид үүн дээр орж ирдэг. Зарим хэсэг нь бид болилоо гээд гараад явахад систем тархмал учраас ажиллаж л байдаг.
Бусад салбарын бизнесүүдэд блокчэйн технологи дээр суурилж хөгжих ямар давуу талууд үүсэж байгаа вэ? Бизнесүүд энэ технологийг яаж ашиглаж болох вэ?
Блокчэйнийг зөвхөн крипто зах зээлээр л хязгаарлаж харж болохгүй. Бизнесийн салбар бүрд хөгжих технологийн суурь дэд бүтэц болж байгаа.
Хэд хэдэн жишээгээр тайлбарлая:
- Жишээ нь банкны салбар дээр ярихад бид олон улсын гүйлгээ хийхдээ swift гээд үйлчилгээг ашиглаж хийдэг. Хоёр банк хоорондоо гүйлгээ хийхэд гуравдагч байгууллагаар энэ хүн харилцагч нь мөн үү биш үү гэдгийг баталгаажуулж өгдөг процессийг хэлж байгаа юм. Гэтэл блокчэйн технологи дундын зуулчилагчгүйгээр яг энэ төвшний нууцлал, аюулгүй байдлыг хангаж өгч чаддаг. Зардал, цаг хугацааг хэмнэж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн гүйлгээ хурдтай, шимтгэл багатай болж байна гэсэн үг. Энэ бол банкин дээр ярьж байгаа нэг л жишээ. Хоёрдугаарт энэ мөнгийг нь зөв цагт нь, яг зөв ханшаар нь очно гэдэг чинь маш их процесс болдог. Магадгүй энэ олон процессийн цаана 20-30 үйлдэл байж байгаа. Хэрвээ блокчэйн технологид оролцогч гурван тал орчихсон байвал энэ үйлдэл хэд дахин буурах боломжтой.
- Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ дамжуулан борлуулагч буюу дэлгүүр, бөөний төвүүдэд хүргэж өгдөг. Бөөний төв бүтээгдэхүүнийг худалдаад хэрэглэгч нараас мөнгөө тэр даруйдаа авсан ч үйлдвэрлэгч нарт мөнгийг нь шууд өгдөггүй. Гэхдээ бид түүнийг зөвшөөрөөд гэрээг хийдэг л дээ. Гол нь дэлгүүрт байгаа олон төрлийн бараа бүрийн тооцоог тэр дор нь ялгаад өгөх технологи, программ байдаггүй учраас сарын дараа тооцоогоо авдаг. Төлбөр тооцооны энэ асуудлыг жишээ нь блокчэйнээр шийдэх боломжтой. Гэхдээ харилцагч бүр энэ технологидоо нэвтэрсэн байна гэсэн үг. ERP системээр хийхэд хүнээс их хамааралтай байдаг. ERP системээ 100 дэлгүүртэй холбоё гэвэл 100 дэлгүүрийн ERP тай нэг нэгээр нь холбох хэрэг гарна. Блокчэйн дээр бол нэг серверээр хамгийн сүүлийн үеийн датагаа шэйрлэж хамт хэрэглэнэ гэсэн үг.
- Мөн банкнаас зээл авах, үл хөдлөх зуучлал зэрэг дээр иргэний үнэмлэхээ заавал нотариатаар баталгаажуулж олон газарт өөрийгөө батлах хэрэг гардаг. Энэ хооронд ямар ч үнэ цэнэгүй, цаг мөнгө үрсэн олон ажил болдог. Ийм төрлийн бүртгэлжүүлэлт дээр ч мөн тухайн байгууллага бүр блокчэйн технологи дээр байвал заавал бүртгэлийн баталгаажуулалт шаардлагагүй болдог. Банкны харилцагч болоход регистрийн дугаар, овог нэр, хаяг гээд л бүгдийг бүртгүүлдэг. Дахиад нэг банк, эмнэлэг, өөр компаниар үйлчлүүлэх болоход дахиад л түүгээ бүртгэлжүүлнэ. Тус тусдаа маш олон илүү зардлууд, бүртгэлүүд. Магадгүй энд СХД-т байсан хүн энд бүртгүүлэхдээ Хан-Уул дүүрэгт очиж болно. Блокчэйн технологид орсноор тэр бүртгэлүүдийг бид нар нэг болгоод, хамгийн сүүлийн байдлаар шинэчилсэн мэдээллийг бүх байгууллага зэрэг хэрэглээд явах боломжтой.
- Олон улсад жишээ нь Дубай хот хурдны замын төлбөр хураахдаа блокчэйн технологийг ашиглаж байна. Өмнө нь хэдэн мянган замын цэг дээрээс төлбөр хурааж, хураасан төлбөрийг нэгтгэж, зам тээврийн газар, яам нь тайлан гаргана. Түүнийг дээшээ сангийн яамандаа өргөнө. Тэгээд дээшээ шийдвэр гаргах хүмүүстээ хүргэнэ гэсэн байдлаар явдаг байсан. Нэг өдрийг тооцоо бүртгэл харах гэж цуглуулж нэгтгэсээр 45 хоног болох жишээний. Түүнийг блокчэйнээр шийдсэнээрээ хэдэн төгрөг олж байгаа вэ гэдэг эцсийн мэдээг гурван секундийн дотор зэрэг тухайн бүх байгууллага харж болно. Манай төрийн байгууллагууд ч бүгд тус тусдаа системтэй, мэдээллээ нэгтгэх гэж цаг мөнгө их үрдэг байх.
Зарим бизнесүүд ямар үйл ажиллагаагаа яаж дижитал болгох, датагаа яаж бүртгэх талаар мэдээлэл муутай байдаг болохоор санаа аваг гэдэг үүднээс олон жишээн дээр тайлбарлалаа.
Манайд одоо дөрвөн крипто хөрөнгийн бирж дээр, таван койн (токен) арилжаалагдаж байна. Энэ болгон ардаа блокчэйнд холбогдсон байх. Системээ яаж хөгжүүлж байгаа гэсэн үг вэ?
Манай крипто биржүүд эксченжүүд төвлөрсөн систем дээр явж байгаа байх. Зарим нь өөрсдөө хөгжүүлсэн, зарим нь олон улсын систем түрээсэлж авсан байгаа. Гэхдээ зарчмын хувьд төвлөрсөн систем гэсэн үг. Нэг газраас нэг бирж бүртгүүлээд тэндээ арилжаа хийж байгаа гэсэн үг шүү дээ. Цаанаа зарим нь яг арилжааныхаа гүйлгээг, зарим нь блокчэйн дээр бичилт хийдэг. Зарим нь блокчэйн дээр хийдэггүй. Зарим нь блокчэйнийг дотоодын төвлөрсөн бирж дээр бүртгээд, таны өмнөөс хэтэвч үүсгээд явж байгаа.
Койны ард ямар систем байгаа гэсэн үг вэ? Олон койн, токен гарч байна.
Койн, токен гэсэн хоёр ойлголт байдаг. Койн гэдэг нь блокчэйн системийн өөрийнх нь. Жишээлбэл, биткойн гэдэг блокчэйн сүлжээ байгаа. Тухайн сүлжээний койн нь биткойн. Этирум гэдэг блокчэйн сүлжээ койн нь этгэдэг койн. Токен гэдэг нь юу вэ гэхээр тэр этирум гэдэг блокчэйн дээр смарт контракт гээд зөвшилцсөн нэг юм бичдэг. Тэр нь токен буюу цахим дижитал хөрөнгийг баримтжуулсан баталгаажуулалт. Тэрийг токен гэж нэрлээд байгаа юм. Койныг мөнгөтэй илүү ойролцоо зохицуулалттай гэж ярьдаг. Токен бол дижитал ассет, цахим хөрөнгө. Одоо бид энэ ширээг жишээ нь, ард нь нэг кодоор бүртгэж авдаг шүү дээ. Түүнийгээ блокчэйн рүү токен болгоод оруулчихаж байна гэж ойлгож болно. Токен үүсгэх бол амархан. Харин тэр токены ард юу байх вэ гэхээр бодит бизнес байх ёстой. Энэ бизнес дээр ингэж ашиглана гэсэн төлөвлөгөө байх ёстой гэсэн санаа. Түүнийг нь White paper гэж нэрлэдэг. Түүнийгээ бичээд, нэг токен гаргаад, тэрийгээ нэг крипто бирж дээр тавьчихаж байгаа юм.
Та бүхэн нээлттэй болон хосолсон блокчэйн технологи хөгжүүлж байгаа. Өөрсдийн хөгжүүлсэн, блокчэйн нь дотоодын бизнесүүдэд ямар давуу тал олгож байгаа гэсэн үг вэ? Мөнгийг нь төлөөд гаднын блокчэйн сүлжээг нь ашиглахаас юугаараа ялгаатай вэ?
Энд ерөөсөө зардлын асуудал л байгаа. Гаднын сүлжээг ашиглахаар асар өндөр шимтгэлийн орлоготой. Шимтгэл төлөх шаардлага гардаг. Нэгдүгээрт шимтгэл төлнө. Хоёрдугаарт, өмнө ярьсан Дубайн жишээ шиг блокчэйн хөгжүүлье гэх юм бол Монголдоо ядаж нэг зөвлөгөө өгдөг, хөгжүүлэлт хийдэг компанитай байх нь хараат бус байх, мэдээллийн аюулгүй байдал нууцлал хадгалалт гээд олон давуу талтай. Этирон гэдэг сүлжээн дээр нэг гүйлгээ хийхэд ойролцоогоор, этироны эт нь өөрөө өсөөд байгаа болохоор төлөх гэж байгаа үнэ нь 18 доллар байна. Нэг л гүйлгээн дээр. Үүнийг шийдэх гэсэн өөр гадаадын шийдлүүд гарч ирж байна л даа. Kosmos, Solona гэх мэт бусад зүйлс гарч ирж байна. Тэгтэл тэнд асар олон гүйлгээг бид нар тэнд бүртгэх хэрэг гарна. Тэр болгонд 1$ төлөөд байвал зардал нь тэр чинээгээр л өснө.
Ярилцлагын дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү.