Бидний инээмсэглэл ямар үнэ цэнэтэй болохыг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна. Инээмсэглэх үед бидний биед ямар даавар ялгарч, ямар мэдрэмж өгдөг талаар дараах мэдээллээс уншаарай. Нийтлэлийг уншсаны дараа та заавал инээмсэглэнэ.
Инээмсэглэх нь зүрх судсанд сайн
Инээмсэглэх үед цусны даралт буурч, зүрхний цохилтыг удаашруулан тайвширхад тусалдаг кортизол эндорфин гэх дааврууд ялгардаг. Иймээс инээх нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулах энгийн бөгөөд үр дүнтэй дасгалуудын нэгт ордог байна.
Инээгээд л байвал та урт насална
Инээж, инээмсэглэх нь дархлааг бэхжүүлдэг төдийгүй инээмсэглэх үед ялгардаг серотонин нь таныг өвчинд илүү тэсвэртэй болгодог. Тэр ч байтугай урт наслахад нөлөөлнө. Жишээлбэл өдөрт 17 минут инээдэг хүний амьдрал нэг өдрөөр уртасдаг.
Инээмсэглэл өвдөлтийг бууруулдаг
Хүчтэй өвдөлтийн үед бид ярвайдаг. Гэхдээ өөрийгөө албадан инээмсэглэх нь таагүй байдлыг намдааж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг. Инээмсэглэсэн хүмүүс инээгээгүй хүмүүсээс 40% бага өвдөлт мэдэрдэг байна.
Танд 25 мянган доллар өгвөл та инээх үү?
Судалгаагаар инээмсэглэх нь 25 мянган доллар буюу их хэмжээний мөнгө авахтай адил байдлаар тархийг өдөөдөг байна. Энэ нь мөн 2000 школад идсэнтэй адил сэтгэл хөдлөл, сэтгэл санааг өдөөх үнэ цэнийг өгдөг аж. Бидний инээмсэглэл үнэгүй хэрнээ ийм л их үнэ цэнэтэй байх нь.
Зүүн Азиуд үнэнчээр инээмсэглэдэг
Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн худал инээмсэглэдэг ард түмэн бол хамгийн баясгалантай, инээмтгий ард түмэн гэх ангилалд Франц, Испани, Португали болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгүүр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нүд, ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зүүн Азиуд хамгийн “үнэнчээр” инээмсэглэдэг хүмүүсээр тодорчээ.
Инээд бол дасгал
Эрдэмтдийн тооцоолсноор өдөрт 15 минут инээх нь долоо хоногт гурван удаа 30 минут дасгал хийсэнтэй тэнцдэг. Харин нэг удаа чангаар инээх нь10 минут зөв алхах дасгал хөдөлгөөнтэй тэнцдэг байна.
Нүүрний нэг л булчин ажиллахгүй бол инээх боломжгүй
Нүүрний 26 булчин нэгэн зэрэг хөдөлгөөнд оршиж байж, өөрөөр бол нэг хэсэг нь агшиж, нөгөө хэсэг нь сунаж байж инээмсэглэлийг тодруулдаг байна. Хэрэв тэр бүх булчин хүчээ нэгтгээгүй бол, зөвхөн зарим нь л “ажил”-аа хийвэл бүрэн дүүрэн, чин сэтгэлийн инээмсэглэл хүний нүүрэнд тодрохгүй, харин ч тухайн хүн нүүр амаа тун ёозгүй татвагануулж байх шиг л харагдах аж.
19 янзын инээмсэглэл бий
Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, өөрөөр хэлбэл нүүрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун өнгөцхөн тодорхойлж ирсэн байдаг. Харин Ниэнденталийн судалгаа хөөр баяслын илэрхийлэл нь хүний бие махбодь, тухайн цаг үе, орчин нөхцөлийн өөрчлөлттэй салшгүй холбоотой хэмээн дүгнэсний дээр ердийн эелдэг хандлага, үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрөх гээд нийт 19 янзын инээмсэглэл бий, тэдгээрийн хэв шинжийг сайтар судалбал хүний чухам юунд хөөрч догдолсныг мэдэж болно гэж үзжээ.
Ядарвал инээ
Инээд бол хамгийн сайн амралт. Таван минут инээхэд л 30-40 минут амарсантай тэнцэнэ
Насанд хүрсэн хүн өдөрт 1-7 удаа инээдэг
Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэд өдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна.
Хуурамчаар инээж уруулаа дээш хөдөлгөх үед тархи жаргалтай байна гэсэн дохиог авдаг байна. Иймээс хэрвээ танд өнөөдөр бага зэрэг таагүй зүйл тохиолдсон бол үнэгүй хэрнээ юугаар ч орлуулшгүй үнэ цэнэтэй инээмсэглэлээр өөрийгөө тордоорой. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.